Дэлхийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 аюул

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүн төрөлхтний эрүүл, аюулгүй аж төрөхөд хамгийн их аюул учруулж буй 10 хүчин зүйлийг нэрлэжээ. Үүнд халдвартай, халдваргүй өвчлөлүүдээс гадна уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол багтаж байна. Хэрэв дэлхийн улс орнуудын Засгийн газрууд эдгээр 10 хүчин зүйлээс зайлсхийж, анхаарал хандуулж чадвал 2019 онд олон сая хүний амийг аврах боломжтой гэжээ.
1.    Урьдчилан сэргийлэх тарилгаас татгалзах
Урьдчилан сэргийлэх тарилга тариулснаар таны эрүүл мэндийг бүрэн хамгаалж чадаж байгаа эсэх нь хувь хүний, аль эсвэл улс орны асуудал биш дэлхийн нийтийн эргэлзээтэй, эрүүл мэндийн чухал сэдэв болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс урьдчилан сэргийлэх тарилгад хэт найдахын оронд аль болох татгалзахыг зөвлөж байна. Урьдчилан сэргийлэх тарилгын ачаар жилд 2-3 сая хүний амийг авардаг ч ойрын жилүүдэд тогтмол тарилга хийгддэг улаан бурхан өвчний тархалт 30 хувиар нэмэгджээ.
 
 
2.    Эмэнд тогтвортой нянгууд
Вирусын эсрэг болон антибиотикийн төрлийн эм бэлдмэлүүдийг хэтрүүлэн хэрэглэх нь хүн төрөлхтний эрүүл мэндэд маш том сүүдэр дагуулж байна. Эдгээр эмүүдийн тунг хэтрүүлэн хэрэглэснээр хүний биед дархлаа үүсч ямар ч төрлийн эмэнд дарагддаггүй хорт нянгууд бий болж байгаа юм. Нэн ялангуяа уушгины үрэвсэл, сүрьеэ, заг хүйтэн зэрэг үрэвсэлт өвчнүүдийг эдгээхэд улам бүр хүндрэлтэй болжээ. Антибиотикийн төрлийн эм үйлчлэхээ больсноос болж дэлхий дээр жил бүр 1,6 сая хүн сүрьеэ өвчнөөр амиа алдаж, олон сая хүн тарчилж байна.
3.    Агаарын бохирдол ба цаг уурын өөрчлөлт
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жил бүр долоон сая хүн агаарын бохирдлоос болж амиа алдаж, 7 тэрбум гаруй оршин суугчийн 90 хувь нь хорт агаараар амьсгалж байна. Бохир агаарт хуримтлагдсан бичил хорт элементүүд амьсгалын замын эрхтнүүд уушги, зүрх болоод тархинд нөлөөлж хорт хавдар, уушги, зүрх судасны өвчлөл, зүрхний шигдээсээр олон сая хүний амийг авч байна. Түүнчлэн 2030-2050 оны хооронд цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй халууны стресс, суулгалт, хумхаа, хүнс тэжээлийн хомсдол зэрэг шалтгаанаар 250,000 хүн нэмж амиа алдана гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулав.
 
 
4.    Дэлхийн нийтийг хамарсан ханиад томуу
Бидний ирээдүй хойч үед ханиад томуу хэрхэн нөлөөлж, хэрхэн гай барцад дагуулахыг дэлхийн эрүүл мэндийн байгууллага таамаглаж хэлэхэд хэцүү болсон гэжээ. Энэ жил хамгийн их тархаж байгаа H1N1 буюу бидний сайн мэддэгээр гахайн томуу бага насны хүүхдүүд, 50-аас доош насны насанд хүрэгчдийн дунд гамшгийн хэмжээнд хүртэл тархаж байна. Энэ вирус нь 40-50 жилийн давтавжтайгаар ихэсдэг ба энэ жил мөчлөг нь таарсан гэж тайлбарлаж байна. Тиймээс 50-аас дээш насныхан томуугаар төдийлөн өвчлөөгүй гэж эмч мэргэжилтнүүд үзжээ. Энэ жил АНУ-д томуугаар 13 хүүхэд амиа алдсан байна.
 
 
5.    Амьдрахад эрсдэлтэй оромжууд
Дэлхийн хүн амын 1/5 нь буюу 1,6 тэрбум гаруй нь ган гачиг, өлсгөлөн, зэвсэгт мөргөлдөөн зэрэг байнгын хямрал дунд амь зууж байна. Сирийн сая гаруй хүн иргэний дайнаас зугтаж хөрш Ливан улсад амьдарч байгаа ч тэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй, бүрэн бүтэн бус оромжинд амь зуусаар байгаа юм. Үер усны аюул, хүйтэн цаг агаараас болж дүрвэгчид амиа алдсаар байна.
6.    Өвчин үүсгэгч нянгууд
Дэлхийд хамгийн нийтлэг тархсан өвчин үүсгэгч нян бол Эбола юм. Эбола Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад тархсан ч хяналтад байгаа гэсэн ойлголтыг дэлхий дахинд өгч байлаа. Гэвч НҮБ-ын Эрүүл мэндийн агентлагийн судалгаагаар сая гаруй хүн Эболагаар өвчилж 300 хүн амиа алджээ. Ийм төрлийн Зика, Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж өвчин, САРС зэргээс сэрэмжлэх хэрэгтэй гэдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулж байна.
7.    Халдваргүй өвчлөл
Дэлхий дээр амиа алдаж байгаа хүмүүсийн 70 хувь нь хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг халдваргүй өвчлөлөөр амьсгал хурааж байна. 30-69 насны 15 сая хүн цаг бусаар буюу хугацаанаасаа өмнө таалал төгсөж байна гэж үзжээ. Энэ нь тамхины хэрэглээ, хөдлөгөөний дутагдал, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, эрүүл бус хооллолт болон агаарын бохирдол гэсэн таван үндсэн шалтгаанаас үүдэлтэй байна.
 
 
8.    Хумхаа
Халуун хумхаа халдаагч шумуулны нэг хазалт үхэлд ч хүргэж болдог. Жил ирэх бүр халуун хумхаан тохиолдол ихэссээр байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Жилд 390 сая тохиолдол илэрдэг баг дэлхийн хүн амын 40 хувь нь эрсдэлд байна гэжээ. Хумхаа халдварласан өвчтнүүдийн 20 хувь нь амиа алддаг байна. Бангладеш, Энэтхэг улсуудад борооны улирал эхлэх үед хумхаан халдвар нэмэгддэг.
9.    Анхны тусламжийг тухай бүрт нь үзүүлж чаддаггүй
Эрүүл мэндийн халамж үйлчилгээ дулимаг байгаагаас анхны тусламжийн үйлчилгээг тухай бүрт нь хүргэж чадахгүй байгаа юм. Анхны тусламжийн үйлчилгээ бол хүний амийг аврах маш чухал алхам гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж байна.
 
 
10. ХДХВ/ДОХ
Хүний дархлал хомсдлын вирус ДОХ бол эдгэшгүй, урьдчилан сэргийлэх тарилга гаргаж авч чадаагүй хүн төрөлхтний заналт дайсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өвчний илрүүлэг, эмчилгээн дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. ХДХВ-ээр халдварласан 22 сая хүн эмчлэгдэж байгаа ч жил бүр сая гаруй хүн амиа алдаж байна. Одоогийн байдлаар 37 сая хүн ДОХ-ын вирус тээж амьдарч байна.
 
Эх сурвалж: www.cnn.com
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан