Дэлхийд "Азийн цагаан дагина" нэрээр алдаршин түүхийн хуудаснаа үлдэх байсан Улаанбаатар хотод та бид амьдарч байна. Өдгөө "Хар утаат улаанбаатар" болсон.
Агаарын бохирдол өвлийн цагт дээд цэгтээ хүрдэг гэдгийг хэн хүнгүй мэдэж буй. Харин хаврын цагт хөрсний бохирдол үүсэж, халдварт өвчлөл ихэсдэг. Ийм л бичигдээгүй амьдралын горимд бид эрүүл мэндээрээ хохирсоор явна. Өөрсдөө сонгон нийслэлд ажиллаж, амьдарч, суралцаж байгаа хүмүүсийн буруу юу? Агаарын бохирдлыг бууруулах нэрээр улсын төсвийг үр ашиггүй шамшигдуулагчид буруутай юу, буруутан хайгаад байвал энэ асуудал төгсөхгүй, шийдэгдэхгүй.
Агаарын бохирдлыг ирэх өвөл хэрхэн дорвитой буулгах уу гэдгээ одооноос бэлтгэж эхлэх хэрэгтэй. Учир нь сүүлийн үед бага насны хүүхдийн өвчлөл ихсэж байна. Түүнчлэн агаарын бохирдлоос үүдэн ургийн амь нас аюултай байдалд орох эрсдэл жил ирэх тусам нэмэгдсээр л...Өчигдөр Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиосон билээ. Энэ эмгэг манай улсад саяхныг хүртэл хаалттай байсан гэхэд болно. Тэгвэл өнөөдөр аутизмтэй гэж 780 орчим хүүхэд оношлогджээ. Дэлхий нийтээрээ Аутизм сэтгэцийн биш хөгжлийн эмгэгийн үүсэх гол шалтгаан үндсийг тогтохоор судалсаар байгаа юм. Одоогийн байдлаар рдэмтдийн дэвшүүлсэн санаа бол хэт их агаарын бохирдол, дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдалтай холбож тайлбарлаж байна. Тиймээс жирэмсэн эхчүүдийг хүүхдээ тээхдээ эрүүл байж, эрүүл хоолоор ургаа тэтгэхийг зааварчилгаа, зөвлөгөө өгч байгаа ажээ. Аутизмын гол шинж нь харилцаа тогтооход бэрхшээлтэй байдаг учраас хүүхэд нийгмийн харилцаанд орох үзэгдэл 1-2 жилээс ухарсан байдаг. Мөн багадаа хүүхдийн өсөлт, бойжилт нэлээд хоцрогдож ажиглагддаг байна.
Тэгэхээр манай улсын хувьд аутизмын эмгэгтэй хүүхдийн тоог өсгөхөд агаарын бохирдол маш ихээр нөлөөлж болзошгүй юм. Хэнэггүй ч гэмээр зан Монголчуудад бий. Түүний нэг нь эрэгтэй хүүхэд хожуу хэлд ордог гэх буруу ойлголтоос үүдэн аутизмтэй хүүхдийг эрт оношилуулж чаддаггүй байна. Манай улсын хувьд хөвгүүд охидоос 4 дахин их оношлогддог байна. Дэлхий дахинд 60 хүүхэд тутмын нэг нь аутизмаар оношилогдож байгаа тоо баримт байгаа гэдгийг өчигдрийн аутизмтай хүүхдүүдийн эцэг эх, боловсролын байгууллага, эмч нарын оролцоотой таниулах өдөрлөгийн үеэр эмч нар онцлов.
Эрх баригчид, шийдвэр гаргагч төрийн түшээдүүд эл асуудлыг анхааралдаа авч 21-р зууны хамгийн өндөр тархалттай аутизмтэй тэмцэхэд "зөв бодлого", "зөв чиглэл" нэн даруй хэрэгтэй байгааг онцлоё. Эрдэмтдийн судалгаагаар баттай агаарын бохирдлоос болж байгаа гэсэн баримтгүй ч гэлээ ниргэсэн хойно нь хашгирч суухаар урдьчилан сэргийлж суувал Монголчууд бид өвчинд шаналж суух нь лавтай.
Өнгөрсөн өвөл агаарын бохирдлын асуудлаар Ерөнхийлөгч Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн юм. Энэхүү албан бичигтээ: “…Эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа агаарын бохирдлын асуудлаар төрийн эрх бүхий байгууллагууд чамгүй олон шийдвэрийг гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсаар /2008-2016 оны хооронд 550 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоо судалгаа байдаг/ ирсэн боловч бодит үр дүн, ахиц дэвшил мэдрэгддэггүй, гамшгийн нөхцөл байдал хэвээрээ, хор уршиг, хохирол нь улам нэмэгдэж, дордсоор байгаа бөгөөд үүнийг утаа, гамшгаар бизнес хийдэг хэсэг бүлэг этгээд, тэдгээрийг дэмжин өөгшүүлдэг төрийн байгууллага, албан тушаалтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаатай шууд холбон дүгнэж болохоор байна…” гэж дурдаад: Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргаж явуулсан. Энэхүү сонсголыг эргэн сөхье.