Хаврын цагт хүмүүс их ядарч, сульддаг. Тэгвэл мэдрэлийн ядаргааг хэрхэн ялан дийлэх зөвлөгөөг “www.psychologytoday.com” сайт мэдээллээ.
Алхам №1
Зөв хооллох. Таны бие сульдаж, тамирдаад байвал мэдрэлийн ядаргаанд орж, бие тань бүхэлдээ зовниж байна гэсэн. Мэдрэлийн ядаргааг тайлах эхний алхам бол ЗӨВ ХООЛОЛТ юм. Та хүсэхгүй байсан ч гэсэн өглөө бүр өглөөний хоолондоо жимс жимсгэнэ идэх хэрэгтэй. Мөн зөв хооллох. Аль болох хүнд хоол хүнснээс татгалзаж, эрүүл хоолыг сонгоорой. Бага багаар идэж байх. Амин дэмтэй хоол хүнс таны ядаргааг тайлахаас гадна биеийг тань хөнгөрүүлэх болно.
Алхам №2
Өдөрт 8 цагаас илүү хугацаанд УНТАЖ АМРАХ. Унтахдаа зурагт, гар утас зэргээ бүрэн унтрааж, соронзон долгионоос тархиа хамгаалах. Тархи бүрэн амрахгүй бол мэдрэлийн ядаргаа хэзээ ч таныг орхихгүй. Унтахаасаа өмнө бүлээн усанд ороод унтвал эм хэрэглэхгүйгээр бүтэн нойртой хоноход тань тусална. Нойр маш их чухал унтаж байхдаа дуу чимээгүй орчинг сонгоорой. Мөн нэг арга бол тайвшруулах, ядаргаа тайлах бясалгал хийх явдал.
Алхам №3
ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН. Та долоо хоногт 2-3 удаа идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Та хэдий ядаргаанд орж, бие тань хөдлөхөөс дургүй байгаа ч гэсэн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө идэвхтэй хөдөлгөөнийг хийгээрэй.
Алхам №4
СЭТГЭЛЭЭ ТАЙВШРУУЛАХ. Ажлын ачаалалаас үүдэж мэдрэлийн ядаргаа үүсдэг. Гэхдээ ихэнх тохиолдолд хүн стресс, дарамтаас үүдэж, гутралд орох нь элбэг. Тиймээс та үргэлж сайхан зүйл бодож, стресс, дарамтаас өөрийгөө чөлөөлж сураарай. Хамгийн гол нь ажил, амьдралаа зохицуулж, таны хувьд алт, мөнгөнөөс илүү БИЕЭ хайрлаарай.
Эрүүл биед саруул ухаан оршино гэдгийг бүү март.