Ихэнх хүмүүс өглөө эрт босоод кофе уудаг. Кофе уухаар эрч хүч сэргэдэг нь үнэн. Хүмүүс өглөө эртлэн босоод кофе ууж, өдрийн эрч хүчээ сэлбэдэг хэмээн эндүүрдэг. Тэгвэл заавал кофе уухгүйгээр сэргэг болох аргыг “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1
Өглөө сэрээд кофе уух нь буруу. Учир нь өлөн элгэн дээрээ кофе байнга уудаг хүний зүрх судасны үйл ажиллагаа доголддог. Зүрх байнга өвдөх шинж тэмдэг илэрдэг.
Алхам №2
Кофе уухгүйгээр сэргэх хамгийн хялбар арга бол хүйтэн цэвэр ус уух. Ус таны нойрмог байдлыг үргээнэ. Мөн эрүүл мэндэд тустай, ямар ч сөрөг нөлөө байхгүй.
Алхам №3
Өглөө кофе буцалгах цагаа дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулаарай. Өглөө дасгал хийхэд бие сэргэг болно. Мөн таныг илүүдэл жинтэй болохоос сэргийлж, зүрх судасны өвчлөлөөс хамгаална.
Алхам №4
Гэхдээ өглөө жимс идэх хэрэггүй. Жимсийг өглөө идэхээр ходоод дүүрсэн мэт мэдрэмж төрүүлдэг. Өглөө сэргэг байх ёстой хүний ходоод дүүрчихвэл таныг хөдөлгөөн хийхэд саад болно.
Алхам №5
Харин та жимсний оронд байцаа, хулаа, цэцэгт байцаа зэргийг хэрэглээрэй. Эдгээр хүнсний ногоо ходоодонд хурдан шингэхээс гадна амин дэмээрээ таныг улам сэргэг болгоно.
Алхам №6
Хэрвээ таны нойр хүрээд байвад 5-10 хан минут унтахад хангалттай.
Алхам №7
Өглөө эрт йог хийвэл нойр сэргэнэ.
Алхам №8
Тиймээс та эрүүл мэндийнхээ төлөө өглөө кофеноосоо татгалзаж, аль болох ус эсвэл ногоон цай ууж заншаарай. Өглөө эрт ногоон цай уувал өтгөн гадагшладаг.
Алхам №9
Мэдээж хэрэг заавал кофе ууж, мөн эдгээр аргыг хэрэглэхгүйгээр өглөө эрт эрч хүчтэй сэрэхэд тань бүтэн нойр тус болно. Тиймээс та өдөр 7-9 унтаж заншаарай.
Б.Дэлгэрцэцэг