ЭНЭ ОНД ЭМД-ЫН САНГААС ХУВИЙН ЭМНЭЛГҮҮДЭД 48.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ

Төрөөс иргэдэд үзүүлдэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөвчлөхөөр Эрүүл мэндийн яамнаас 2014 онд хувийн эмнэлэгүүдтэй гэрээ хийсэн байдаг. Энэ нь иргэн Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг бол уг сантай гэрээтэй аль ч хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, үйлчилгээ авахад хөнгөлөлт эдлэх юм. Өөрөөр хэлбэл, өрх болон дүүргийн эмнэлгүүдэд дугаар авч, цаг алдах шаардлагагүй бөгөөд эмнэлгийн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой гэсэн үг. Гэсэн ч иргэдэд энэ талын мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг аж. Тиймээс даатгалын сантай гэрээт эмнэлгүүд төлбөрийн хэмжээнээс хэдэн төгрөг хөнгөлдөг болон бусад мэдээллийг хүргэе.
Улсын хэмжээнд Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээт 175 хувийн хэвшлийн эмнэлэг байдаг аж. Үүнээс нийслэлийн хэмжээнд 89 хувийн хэвшлийн эмнэлэг иргэдэд үйлчилж байна. Эдгээрт 2018 онд 42 тэрбум, харин энэ онд 48.8 тэрбум төсөвлөжээ. Иргэд нэг удаа тусламж, үйлчилгээ авахад оношийн бүлгээсээ хамаарч 130-200 хүртэлх мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээтэй 50 орчим рашаан, сувилал үйлчилдэг. Үүнд иргэн нэг удаа үйлчлүүлэхэд нийт төлбөрөөсөө 110 орчим мянган төгрөг хөнгөлүүлэх боломж бүрдэх юм байна.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн хүн амд үзүүлэх мэс заслын тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор хувийн хэвшлийн таван эмнэлэг мэс заслын тусламж, үйлчилгээг улсын эмнэлгийн жишгээр үзүүлдэг. Тухайлбал, “Мөнгөн гүүр”, “Гранмед”, “Ачтан”, “Номун”, “Натул” зэрэг эмнэлгүүд мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлж, улсын эмнэлгийн ачааллыг багасгадаг. Өөрөөр хэлбэл, тухайн харъяаллын иргэн дээрх эмнэлэгүүдэд мэс заслын тусламж, үйлчилгээ авахад нэмэлт төлбөргүйгээр үйлчилгээ авах юм.
Харин иргэд энэ талын мэдлэг дутмагаасаа үүдэн хувийн хэвшлийн эмнэлэгт үйлчлүүлэхдээ Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээт эсэхийг лавлалгүйгээр төлбөрөө бүрэн төлдөг байна. Энэ тохиолдолд төлбөрийг эргүүлэн олгох хуулийн зохицуулалт байхгүй учир энэ талын мэдлэг мэдээлэл байх хэрэгтэйг ЭМЯ-наас иргэд анхааруулсан юм. ЭМД-ын сангийн журмаар тухайн иргэн жилд 1.8 сая хүртэлх төгрөгийн үйлчилгээ авах эрхтэй аж. Харин гэр бүлийн гишүүдийн зарим нь эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагагүй, харин нөгөө нь их хэмжээний мөнгө эрүүл мэнддээ зарцуулах шаардлагатай тохиолдолд шинэчилэн найруулсан хуулиар гэр бүлийн гишүүд Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдлэх эрхээ бусаддаа шилжүүлэх боломжтой юм байна. Энэ заалт нь дээрх хувийн хэвшлийн эмнэлэгт ч адил үйлчилнэ.
Ингээд хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг хувийн хэвшлийн эмнэлгүүдийг танилцуулъя.
Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг хувийн эмнэлгүүд
 
1Амин-Эрдэнэ  Уламжлалт, дотор,зүрх судасБГД, 5-р хороо клиникийн 3-р эмнэлгийн урд өөрийн байранд
2АСЭЭмэгтэйчүүдийн мэс засал, клиник биохимийн лаборатори БГД, 12-р хороо, Хасбаатарын гудамж 7-2 тоот 
3Ачит-ЭхУламжлалт анагаах эмнэлгийн тусламж үйлчилгээБГД, 7-р хороо, "Ачит-Ихт "ХХК байр
4Ачтан элитДотор,ерөнхий мэс засал, мэдрэлийн мэс засал, урологи-эмэгтэйчүүд, хүүхэд,эрчимт нүд, ЧХХ мэргэжлийн чиглэлээрБГД, 6-р хороо Ард Аюушийн гудамж 1а
5БаянголДотор, мэдрэл, хүүхэд, гоо засал, арьс бэлгийн замын халдварт өвчин, уламжлалт, эмэгтэйчүүд, мэс засал, шүд, ЧХХ, ЭХО, лаб, нүд, дүрс оношлогооБГД, 11-р хороо
6Бумаа-СанааДоторБГД, 18-р  хороо, хүнсний захын урд
7Бум-ЭнэрэлДоторБГД, 16 хороо, Гандан, Гарьдманлай эмнэлгийн байр
8Буянт-ОношлогооДотор, зүрх судасны эмчилгээ, дотор, зүрх судас, уламжлалтын өвчний амбулаторийн үзлэг, ЭКГ, өнгөт ЭХО оношлогооБГД, 6-р хороо Ачтан-Элит компаны байранд.
9БүсгүйЭмэгтэйчүүд, дотор, мэдрэл, чхх, нүд, уламжлалт БГД 5-р хороо 10-р хороолол өөрийн байранд
10Гарьд манлайЭрэгтэйчүүдБГД, 16 хороо, Гандан, өөрийн эмнэлгийн байранд
11Далд засалУламжлалт, зүү төөнө засал, эмчилгээ,дотрын өвчний үзлэг, оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө, ЭХО оношлогоо,уламжлалт нөхөн сэргээх сувилалБГД, 7-р хороо, 4-р хороолол өөрийн байранд
12Дархан оточМэдрэл,уламжлалт,зүү төөнө заслын эмнэлэг үйлчилгээБГД, 17-р хороо ЭБО төвийн байранд
13КорсанЭмэгтэйчүүдБГД 12-р хороо Мөнгөн гүүр эмнэлгийн байранд
14МангутДотор, зүрх судас, мэдрэл, мэс засал үзлэг,ЧХХ,уламжлалт, ЭХОБГД, 7-р хороо 65-р байрны 3 давхарт
15Мөнхийн усДотор, мэдрэлБГД ,18-р хороо  40-р байранд
16Манал оточДотор, мэдрэл, гэмтэлБГД, 6-р хороо Амины  орон сууцны байранд
17Номун  Дотор,мэдрэл, уламжлалт, хүүхэд, ЧХХ,эмэгтэйчүүд,мэс заслын үзлэг, оношлогоо, эмчилгээ,цус шүүх, дотор, мэдрэл 25 ортой, 40 ортой сувилалБГД ,19-р хороо,4-р хороолол өөрийн байранд 
18ПерсонЭмэгтэйчүүдБГД, 4-р хороо Төгс- Ялгуун эмнэлгийн байранд
19СорогзонДотор, уламжлалт, эмэгтэйчүүд,ЭХО оношлогооБГД, 20-р хороо СХ-ЭМН-ийн 2-р амбулаторийн байранд.
20Төмөр замын нэгдсэн эмнэлэгХаръяа дүүргийн хүн амд эрүүл мэндийн 2 дах шатлалын тусламж үйлчилгээ үзүүлнэ.БГД,  4-р хороо, Жасрайн гудамж 6
21ТалимааДотор, мэдрэл, нүдБГД, 12-р хороо, өөрийн байр
22ХазаадайЭмэгтэйчүүдБГД, 14-р хороо, Тэнгэр-Ээл компаний байранд
23ХүмүүнДотор, мэдрэл, арьс БЗХӨ, Нүд, ЛОР, шүд, эмэгтэйчүүд, мэс засал, хүүхэд, сүрьеэБГД, 2-р хороо
24Энэрэл мамоцЭмэгтэйчүүдБГД, 20-р хороо Цамбагаравын замын урд.
25Аюурвед-ЭнхДотор, уламжлалтБГД 3-р эмнэлгийн баруун талд Од хийморь төвийн байранд
Баянзүрх  дүүрэг
26Баянзүрх нэгдсэн эмнэлэгХаръяа дүүргийн хүн амд эрүүл мэндийн 2 дах шатлалын тусламж үйлчилгээ үзүүлнэ.БЗД, 5-р хороо,БЗЭМН-ийн ард
27АюурвэйдДотор, уламжлалт, гэмтэл сэргээн засахБЗД, 5-р хороо, Ангарамед центрийн байр
28Дархан детектНэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээБЗД 16-р хороо Цэргийн 72-р хотхон Да хүрээ 54
29Зүтгэл найдварУушиг, дотор.БЗД, 5-р хороо өөрийн эмнэлгийн байранд
30Манба-ДацанУламжлалтБЗД, 7 хороо, 15-р хороолол,ЕБ-ын 97-р сургуулийн баруун талд
31Монг-ЭмУламжлалт анагаах эмнэлгийн болон клиник биохимийн лабораториБЗД, 5-р хороо, Монг-Эм ХХК-ны байр
32Мөнгөн чагнуурДотор, эмэгтэйчүүд, нүдний өвчний үзлэг, оношлогоо, зөвлөгөө өгөхБЗД, 4-р хороо, 11-р байр, 41 тоотод
33ОртопедГэмтэл согогын мэс засал, рентген оношлогоо.БЗД, 14-р хороо, Оросынн нэгдсэн эмнэлгийн байранд
34Си Жи ЭсМэдрэлБЗД, 15-р хороолол ,Гялс төв 304
35СолонгоНүдний үзлэг,оношлогоо,эмчилгээ,нүдний мэс засалБЗД, 15 хороо, 13-р хороолол Георесурс ХХК-ийн байр
36Сэрсэн дэмидДотор, халдварт, уламжлалтБЗД, 16-р хороо дандарын гудамж Хэрлэн-Унд компаний  байранд.
37Топуна Уламжлалт, доторБЗД, 3-р хороо, 2-р эмнэлгийн хашаанд шүдний эмнэлгийн урд
38Төг сунМэдрэл, сэтгэц,наркологийн эмчилгээБЗД, 16-р хороо 42-р байранд
39ШагдарсүрэнДүрс оношилгоо, Судасны мэс засалБЗД, Энхжил эмнэлгийн байранд.
40ЭлэгУламжлалтБЗД, 13 хороо, Дүүргийн татварын газрын дэргэд
41ЭнхжилДотор, мэдрэл, уламжлалтБЗД,14-р хороо, Жин хэмжүүрийн урд өөрийн байранд.
42ЭринДотор, мэс засал, эмэгтэйчүүд, дүрс оношлогоо ,физик эмчилгээ,клиник, биохими,иммунологийн лабораториБЗД, 6-р хороо,13-р хороолол,Бөхийн өргөөний баруун урд өөрийн байранд
Сүхбаатар дүүрэг
43Буянт ээжУламжлалт, дотор, мэдрэл, эмэгтэйчүүдСБД, АӨСТ-ийн ойролцоо.
44Болор-мэлмийНүдСБД, Япон Монголын төвийн хажууд
45ДангалУламжлалт, дотор, мэдрэлСБД ,4-р хороо  50 мянгатын 24а байр 34 тоот.
46Зуун настДотор, уламжлалтын үзлэг оношилгоо, эмчилгээ,  ЭХО, Эрүүл мэндийн зөвлөгөөн, ЧХХ,арьс гоо засал, рентген,клиник биохимийн лаборатори.СБД, 5 дугаар хороо "Ийлст гарден" компаний байранд
47Ивэн Эмэгт, дотор, мэд, мэс засал, арьс өнгө, уламж, гоо сайханСБД ЭМҮТ- 2, БЗД 3-р хороо 13-1 тоот
48ОрбитаНүдний мэс засал, нүүрний гоо сайхны нөхөн сэргээх мэс засалСБД, 5-р хороолол 14б байр 5-р орц
49СонгдоЕрөнхий оношлогоо, дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, мэс засалСБД, 1-р хороо Чойдонгийн гудамж,-5 УКТЭ-ийн баруун талд
50Таны төлөө бидЭмэгтэйчүүдийн үзлэг,  мэс ажилбар, эх барих эмэгтэйчүүдийн эмчилгээ СБД, 1-р хороо Энх тайвны өргөн чөлөө өөрийн байранд
51Филошийп эмнэлэгМэс засал, нүдСБД, -р хороо Эрүүл ард сангийн байранд
52ХатагтайЭмэгтэйчүүд, төрөх, дотор, мэдрэл, зүү төөнө засал, хүүхэд, эрүү нүүрний мэс засал, нүүр амны согог судлалСБД, 8-р хороо Дашчойлон хийдийн зүүн талд, өөрийн байранд
53"Хоржимиза" эмнэлэгУламжлалт, дотор, хүүхэдСБД, 15-р хороо өөрийн байранд
54ЧимэжүдУламжлалт, нөхөн сэргээх,дотор, мэдрэл, мэс засалСБД, 8-р хороо ЭМҮТ Хатагтай эмнэлгийн байранд
55ЭМЖЖЧХХ, шүд, дотор, мэдрэлСБД, 1-р хороо 
56ЭМШУИС-н нэгдсэн эмнэлэгДотор, мэдрэл, мэс заслын тусламж үйлчилгээСБД, 1-р хороо Чойдогийн гудамж 3
Сонгинохайрхан дүүрэг
57АвецинаГэмтлийн мэс засал, дотор, уламжлалт,            шүдний холимог үзлэг, оношлогоо, эмчилгээ,  НАСЗ,  лабораториСХД, 12-р хороо 1-р хороолол 2а байр Мөнгөн гүүр компаний 3-р давхарт
58Бурам мишээл эмнэлэгУушигны мэс засалСХД, 20-р хороо Эрүүл мэндийн үйлчилгээний 1-р төвд
59Бурам номиунЯс үений мэс засал, нөхөн сэргээх эмчилгээ.СХД , 20-р хороо Сонсголонгийн зам 8-1 өөрийн байранд
60Далд увидасУламжлалтын үзлэг, оношилгоо, эмчилгээ СХД , 18-р хороо Үйлдвэрчний 35 өөрийн байранд. 
61Жинст Эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоо, эмчилгээ  хүүхэд, уламжлалт, эмэгтэйчүүдийн сувилал. Клиник, биохими, микробиологийн лабораториСХД, 15-р хороо 1-р хороолол Холбоо-Ус компаний байранд
62Либергэн Дотор, дуранСХД 20-р хороо ЭМҮТ
63Мон-мэсЕрөнхий мэс засалСХД, 20-р хороо Монос-2 байр
64НатулДотор, мэс засал, эмэгтэйчүүд, мэдрэл, шүдний үзлэг, оношилгоо, эмчилгээ 11 ортой + Клиник биохимийн шинжилгээСХД, 6-р хороо Цахилгаан тээвэр компаний байранд
65Өнө-ЭнхМэдрэлСХД, 18-р хороо иргэн Авирмэдийн байранд
66СуперпробГэмтэл, хүүхэд, дотор, уламжлалтСХД, 12 хороо, 2А байр
67Түмэн шандДотор/ бөөр/СХД , 20-р хороо ЭМҮТ-1-д түрээсээр.
68Увидаст байгальУламжилтын үзлэг, оношилгоо, эмчилгээ Уламжлалт, зүү төөнө засал, дотор, нөхөн сэргээх эмчилгээний 25 ортой сувилалСХД, 9-р хороо өөрийн байранд
69Халиун толгойДотор, уламжлалт, ЧХХ, клиник биохимийн лабораториСХД, 14-р хороо 1-р хороолол өөрийн байранд
70Хулж боржигонУламлалт,  клиник биохимийн лаборатори, сувилал.СХД , 20-р хороо эрүүл мэндийн үйлчилгээний төв-д өөрийн байранд
71ЦНСМэдрэлСХД,15-р хороо,"Өгөөмөр Адимон" ХХК-ийн байранд
72Энх- АнуЭмэгтэйчүүд, дотор, СХД, ЭМҮ-ний 1-р төвд
73Энх-УндрагаМэдрэл, гэмтэлСХД, ЭМҮТ-1-д
Чингэлтэй дүүрэг
74АВМАДотор, уламжлалт, ЭХО, лаборатори, ЧХХ, БЗХӨ, Мэдрэл, эмэгтэйчүүд, нөхөн сэргээхЧД, 3-р хороо Урт цагаан ХҮТ-ийн ард жуулчны гудамж.
75Ээлтэй оточДотор, уламжлалтЧД 6-р хороо Ажилчдын гудамж Оффис центрийн 4,5 давхарт
Хан-Уул дүүрэг
76Чимэг-ОюуЭх барих,эмэгтэйчүүдийн оношлогоо,эмчилгээ,жижиг мэс ажилбарХУД, 3-р хороо өөрийн байранд
77Хасу-маналДотор, уламжлалтХУД, ХУЭМН-ийн 3 давхарт түрээсээр.
78Сэргээн засах клиникУламжлалтХУД, Оргил сувиллын зүүн урд талд
Багануур дүүрэг
79Замбага трейд ЗБНДотор, Зүрх судасБагануур дүүрэг
      
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан