Конгод "Эбола"-гийн улмаас 67 хүн нас баржээ


БРАЗЗАВИЛЬ. /Anadolu/.
 Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад тархаад буй “Эбола” вирусийн улмаас наад зах нь 67 хүн нас баржээ.Конгогийн зүүн нутгийн Итури болон Хойд Киву мужид “Эбола” вирусийн халдвар авсан 105 тохиолдол бүртгэгдээд байна гэж тус улсын Эрүүл мэндийн яамны байцаагч Альфред Лонг мэдэгдэв. Тэдгээрийн 77-г лабораторид шинжилгээнд оруулж халдвар авсныг тогтоосон бол 11 хүнийг эмчилж, 27 өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлсэн байна.
Эрүүл мэндийн сайд Оли Илунга Каленга сүүлд Эбола вирусийн эмчилгээний Мангина төвд очиж, “Эбола” халдвараас эдгэрсэн хоёр өвчтөнтэй уулзсан байна.
Тэрбээр энэ талаар ярилцлага өгөхдөө, “Эбола”-гийн вирусийн эсрэг туршилтын эмчилгээнд олон өвчтөн хамрагдсанаас хоёр өвчтөн бүрэн эдгэрсэн байна гэж хэлэв.
Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага вирусийн тархалтын үеэр хэд хэдэн туршилтын эмчилгээ амжилттай хийсэн Конгогийн Засгийн газарт баяр хүргэсэн байна.
 
 
Д.НямтулгаЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан