Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд дурдсанаар Европт улаанбурхнаар 41 мянган хүн өвчилж, 37 хүн амь үрэгджээ. 2016 онд улаанбурхнаар Европт 5273 хүн өвчилж байсан байсан бол өнгөрсөн онд 23927 болж өссөн байна. Харин энэ онд дээрх тоо хоёроор үржигдсэн нь ДЭМБ-ын санааг зовоож эхэлжээ.
Одоогийн байдлаар улаанбурхан халдварт өвчин Европын 53 улс оронд дэгдээд байгаагаас Украин, Серби зэрэг улс халдварынхаа тоогоор тэргүүлж байгаа аж. 2018 он гарснаар Украинд улаанбурхнаар халдварласан 23 мянган өвчлөл бүртгэгдсэн бөгөөд Сербид 14 хүн уг өвчний улмаас нас баржээ. Мөн Европ тивийн хэмжээнд улаанбурхан туссаны улмаас 37 хүн амь насаа алдсан болохыг ДЭМБ-ын мэргэжилтнүүд тогтоосон байна.