Дон гэдэг үг ихэнхдээ муу утгаар хэрэглэгддэг. Гэхдээ би зориг гаргаад та бүхэнд биеийн тамирын донтон болохыг уриалж байна.
Архи тоглоом, дэлгүүрээс юм худалдаж авах зэрэгт донтон болвол түүнийхээ улмаас хүн ядарч, эцэж туйлддаг дараа нь харамсдаг бол биеийн тамир, хөдөлгөөн эсрэгээрээ эрч хүч тэвсвэр тэвчээр сэтгэл ханамжийг өгдөг.
Гүйлт дугуй унах зэрэг энгийн, хүч шаардагддаггүй хөдөлгөөнийг гучаас дээш минут хийвэл "нисэж буй мэт сэтгэгдэл" бие нэг л хөнгөн шингэн, сэргэлэн цовоо болчихдог гэсэн үг юм. Биенээс аз жаргалын гормон ялгардаг бөгөөд уйтгарлах өвчний эмчилгээнд гайхалтай үр дүнг авчирдаг. Ямар нэгэн сөрөг нөлөөгүйгээр биеийг хөнгөн шингэн цовоо сэргэлэн болгодог. Үүнээс сайхан зүйл хаана байх вэ?
Хувцсаа нортол биеийн тамираар хичээллэдэг, хөдөлгөөнийг эрхэмлэдэг хүмүүс үргэлж эрч хүчтээр дүүрэн байдаг. Тэд стрессээ өөртөө хураадаггүй гадагш байнга гаргадаг учраас зан суртахууны доголдолгүй, бас өөдрөг үзэлтэй байдаг.
Ихэнхдээ хүмүүс эрүүл хоололт дасгал хөдөлгөөн хийвэл ядарч сульдан хэвийн хөдөлмөр эрхлэхэд бэрх болдог гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ эсрэгээрэй байдаг.
Яг одоо эрүүл саруул залуу байгаа дэрээ хэвшүүлж чадвал урт удаан аз жаргалтай амьдралын эхлэл болно.