30 минут алхахад хүний биед гардаг өөрчлөлт

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар хүмүүсийн 60-85 хувь нь эрүүл мэнддээ ашиг тустай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн дүгнэлт гарчээ. Амьдралын суунга хэв маяг нь таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчнүүдийг үүсгэх гол нөхцөл болдог байна. Уг нь  өдрийн 5-8 цагт нь  байнга хөдөлж байх ёстой гэнэ. Ингэснээр биеийн идэвх хөдөлгөөн мэдрэмжтэй байдал сэргэж өөртөө итгэх итгэлтэй болдог гэсэн шинжээчдийн дүгнэлт байдаг ажээ.
Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд өдөрт хамгийн багаар бодоход 30 минут дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай аж. Алхах эсвэл сонирхсон биеийн тамирын төрлөөр хичээллэх боломжтой. Эднээс биеийн ихэнх хэсгийг хөдөлгөөнд оруулдаг дасгал нь алхаж, явган явдал аж. Алхах зуураа өөрийн бэлхүүснээс барьж үзэхэд дотоод булчингууд эрчимтэй ажиллаж байгаа нь мэдрэгддэг байна. Мөн алхах үедээ биеэ эгцлэхээс гадна гэдсээ бага зэрэг татаж, булчингаа чангалан явах хэрэгтэй юм байна. Ингэснээр нурууны булчин чангарч, бүсэлхий нарийсдаг. Алхалт хоорондын зайг уртасгаж, хол болгох нь гуя, өгзөгний булчинд онцгой нөлөөлдөг. Ойролцоогоор 10 мянган алхам хийхэд хүний бие 300 килокалор буюу эрч хүчийг ялгаруулдаг байна. Энэ нь насанд хүрсэн хүний нэг өдөрт авах энергитэй тэнцдэг ажээ. Тэгвэл хүн өдөрт 30 минут алхахад хүний биед ямар өөрчлөлт гарч, ямар үр нөлөө үзүүлдэг бол!
- Сэтгэл гутрал, ядаргааг хөнгөвчилнө
- Анхаарал болон шийдэмгий байдлыг дээшлүүлнэ
- Хууч өвчин сэдрэлтийг багасгана
- Зүрхний шигдээс тусах эрсдэлийг багасгана
- Ууц нурууны өвчнийг намдаана
- Хорт хавдар тусах эрсдэлийг 40 хувь бууруулна
- Хөл, гуя, таазны сунгалтыг сайжруулна
- Цусны даралтыг 5 нэгжээр нэмнэ
- Жин барина
- Эрүүл мэндэд тустай байдаг.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан