Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс цусны даралтаа хэрхэн зөв хэмжих зөвлөмжийг танилцууллаа. Гурван хүн тутмын нэг нь цусны даралт ихсэлттэй эсэхээ мэддэггүй.
Цусны даралтаа зөв хэмжих зөвлөмж:
- Хэмжилт хийхээс өмнө 5 минут амрах
- Нуруугаа тэгшилж сууна
- Зүрхнийхээ түвшинд гараа байрлуулна
- Цусны даралт хэмжихээс 30 минутын өмнө тамхи татах, архи, кофе уухаас зайлсхийх