Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарагч байгууллага – Имарт

 

Салбартаа тэргүүлэгч байгууллагын үнэт зүйл бүтээмжтэй  ажилтнуудтай салшгүй холбоотой байдаг. Ажилтны сэтгэл зүйн байдал ажлын бүтээмжид шууд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг юм. Архаг стресс, ядаргаа, сэтгэл зүйн тогтворгүй байдал нь даамжирсаар бие махбодын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж улмаар дархлаа суларч нойргүйдэлд хүргэх, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн сэтгэл зүйн хувьд таагүй орчинд ажилладаг хүн ажлаа орхин явах эрсдэл хамгийн өндөр бөгөөд байгууллага нэг ажилтнаа алдахад дунджаар тухайн ажлын байрны 6-9 сарын цалинтай тэнцэх хэмжээний зардал гардаг гэсэн судалгаа бий.
Тэгвэл ‘‘Скай Хайпермаркет’’буюу Имарт нь байгуулагдсан цагаасаа эхлэн Аз жаргалтай, Өндөр бүтээмжтэй ажилтныг бий болгох зорилгын хүрээнд ‘‘Ажилтнуудын зуслан’’, ажилтнуудын ‘‘Хүүхдийн өрөө’’ тохижуулах зэрэг олон ажлуудыг хийж байсан билээ. Харин энэ жилийн хувьд ‘‘Монгол хүн та 100 наслаг’’ уриан дор хүрээнд нийт ажилтнууд болон тэдний гэр бүлийн эрүүл мэндэд анхааран ‘‘Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн’’-тэй хамтран ‘‘Mental Health Time’’ сэтгэл зүйн өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгийн хүрээнд ‘‘Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн’’-ийн Захирал Б.Золзаяа Имартын ажилтнуудад өөрийн болоод гэр бүлийн сэтгэл зүйдээ хэрхэн анхаарах сэдвээр сургалт орлоо.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан