Их Британид арьсны хорт хавдрын тохиолдлын тоо дээд хэмжээнд хүрнэ

Их Британид арьсны хорт хавдрын тохиолдлын тоо дээд хэмжээнд хүрнэ

 

Их Британид арьсны хорт хавдрын шинэ тохиолдлын тоо энэ онд түүхэн дээд хэмжээнд хүрнэ гэж “Cancer Research UK” төрийн бус байгууллагын судлаачид тооцоолжээ.

Тус улсад сүүлийн 10 жилд арьсны хорт хавдрын тохиолдлын тоо 30 хувиар өсжээ. Энэ жил 20800 шинэ тохиолдол бүртгэгдэнэ гэж судлаачид үзэж байна. Арьсны хорт хавдрын өсөлт бүх насныхны дунд ажиглагдаж байгаа ч 80-аас дээш настай хөгшдийн дунд сүүлийн 10 жилд 57 хувиар нэмэгджээ. Ийм статистикийн шалтгаан нь хэт ягаан туяа арьсны хорт хавдар үүсгэх эрсдэлийн талаарх өндөр настнуудын мэдлэг бага, мөн Их Британийн хүн ам хөгширч буйтай холбоотой гэж үзэж байна. 

Тиймээс “Cancer Research UK” байгууллага зуны халуунд аль болох сүүдэрт байх, нарнаас хамгаалах тос хэрэглэхийг зөвлөж байна.

Гэхдээ эрт илрүүлэг, эмчилгээнд гарсан дэвшлийн ачаар арьсны хорт хавдраас үүдэлтэй нас баралт багасаж буйг судлаачид онцолсон байна.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан