Хорт хавдрын эмчилгээнд хувьсгал хийх шинэ эмчилгээг Их Британид туршиж эхэллээ

Хорт хавдрын эмчилгээнд хувьсгал хийх шинэ эмчилгээг Их Британид туршиж эхэллээ

 

ЛОНДОН, 2024 оны хоёрдугаар сарын 5 /The Guardian/. Мэдээллийн РНХ-д суурилсан эмчилгээ буюу хорт хавдрын эмчилгээнд томоохон эргэлт хийх тун магадлалтай шинэ аргыг Их Британид туршиж эхэлжээ. Шинэ төрлийн эмчилгээг Лондон хотын Хаммерсмит эмнэлгийн өвчтөнүүдэд хийж эхэлсэн бөгөөд уг туршилтыг арьсны хорт хавдар /меланома/, уушгины өмөн үү болон бусад хөнгөн ба хүнд хэлбэрийн хавдрын эмчилгээний үед шинэ аргын аюулгүй байдал, үр нөлөөг үнэлэх зорилгоор хийж байна. 

 

Мэдээллийн РНХ хэмээх генийн материалыг ашигладаг эмчилгээний уг арга нь өвчтөний дархлааны тогтолцоонд хорт хавдрын нийтлэг маркеруудыг таниулах, улмаар эдгээр маркераар илэрдэг хорт хавдрын эсүүдийг таньж, тэмцэхэд тусална. 

 

Лондон дахь Эзэн хааны коллежийн эмч Дэвид Пинатогийн хэлснээр, РНХ-д суурилсан хорт хавдрыг эмчлэх дархлааны шинэ эмчилгээ нь өвчтөний дархлааны тогтолцоонд хорт хавдартай тэмцэх боломжийг нээж өгнө. 

 

 

Гэхдээ энэ арга нь судалгааны эхлэл үе шатанд байгаа бөгөөд өвчтөнүүдийг эмчилж эхлэх хүртэл хэдэн жилийн хугацаа шаардагдаж магадгүй гэдгийг тэрбээр хэллээ. Гэсэн хэдий ч уг арга нь хорт хавдрын эмчилгээний хоруу чанарыг багасгах, мөн эмчилгээний илүү оновчтой аргыг боловсруулахад туслах чухал үндэс суурийг тавиад байгаа ажээ.

 

 

Шинэ эмчилгээ нь дархлааны тогтолцоонд нөлөөлж байгааг хорт хавдрын эсүүдэд хийсэн эмнэлзүйн өмнөх туршилтаар тогтоогджээ.  Ташрамд дурдахад, хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий дээр 100 гаруй төрлийн хорт хавдар зонхилж байгаа бөгөөд жил бүр 20 сая орчим хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж, 10 сая орчим хүн хорт хавдраар нас барж байна. 

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан