Зовхины дээд, доод тал татах нь жаргал, зовлон дагуулдаг гэж үнэн үү?

Гэхдээ зовхи татах нь баярлах, зовохын шалтгаан биш, нүд хэт их ядарсны шинж. Ялангуяа залуус, хүүхдүүд удаан хугацаагаар гар утас, компьютерын дэлгэц харснаар нүдний зовхи таталддаг байна. 

Зовхи татах нь ямар нэгэн зовиургүй ч байнга таталдах буюу хэдэн секунд тутамд, эсвэл нэг, хоёр минут тутамд давтагдах нь бий. Зовхины таталт дараах шинжтэй байвал эмчид үзүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Нүд улайсан, эсвэл хавдсан болон ердийнхөөсөө өөр болсон
  • Дээд зовхи унжиж орж ирсэн
  • Зовхи татах бүрт дээд, доод зовхи чинь нийлэх шахаж байвал
  • Зовхи таталт хэдэн долоо хоног үргэлжилбэл
  • Зовхи таталт даамжран бусад хэсэгт таталт өгч эхлэвэл

Зарим цөөн тохиолдолд зовхи таталт нь тархины болон мэдрэлийн ноцтой шинж тэмдэг, архаг өвчний эх үүсвэр байх магадлалтай. Тухайлбал:

  • Тархины саа өвчин буюу нүүрний нэг хэсэг унжиж мэдрэлгүй болох
  • Дистониа буюу өөрийн эрхгүй булчингийн таталт биеийн аль нэг хэсэгт өгөх
  • Шилэн хүзүүний дистониа буюу хүзүү, толгой орчмын таталт нь тааламжгүй нөхцөл бий болгодог
  • Олон удаагийн хатуурал буюу төв мэдрэлийн системийн өвчин нь мэдэгдэхүйц болон хөдөлгөөний асуудал үүсгэдэг нь ядаргаанаас болж үүсдэг.
  • Паркинсон өвчин нь үе мөчний салганах, булчингийн хөшилт, тэнцвэрийн асуудал мөн ярианы гажиг юм
  • Тоурит синдром нь өөрийн мэдрэлгүй бие татагнан хөдлөх өвчин юм. Хэрвээ та нүдний гэмтэлтэй бол эмчид яаралтай очоорой. Нүдний эвэрлэг бүрхэвчийг нухах маажих нь нүдийг гэмтээнэ.

Зовхи татахыг урьдчилан таамаглах боломжгүй. Ийм үед зөвхөн эм хэрэглэхээ урьтал болголгүй өдөр тутмын амьдралын дадлаа өөрчлөх хэрэгтэй. Хичнээн яаруу ажилтай байсан ч нүдээ амрааж, 30 минут нүдээ аних, нүдэндээ халуун жин тавих, дасгал хөдөлгөөн хийх нь зовхи татахыг зогсооно.

Нүдний зовхи татах нь хүн бүрт өөр шалтгаанаас болж үүсэх учраас дур мэдэн эмчлэх хэрэггүй.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан