Нүдний зовхи яагаад татдаг вэ?

Монголчууд нүдний доод зовхи татахыг баярлах уйлах совин хэмээн тайлбарладаг. Тэгвэл нүдний зовхи татах нь үнэндээ уйлах, баярлахын өмнөх шалтгаан мөн үү?
Үүнд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хайсаныг уншигчиддаа хүргэе. Нүдний зовхи нь давтамжтай, өөрийн эрхгүй таталддаг зовхины булчингийн үйл ажиллагаа юм.
Нүдний зовхи нь удаан бөгөөд өөрийн эрхгүй таталдах нь блефароспазмын нэг хоргүй шинж тэмдэг. Зарим цөөн тохиолдолд зовхи таталт нь тархины болон мэдрэлийн ноцтой шинж тэмдэг байх магадлалтай. Таталт ихэвчлэн дээд зовхинд илрэх нь нийтлэг байдаг хэдий ч заримдаа дээд доод хоёр зовхи хоёулаа татах эсвэл зөвхөн доод зовхи татах тохиолдол байдаг.
Ихэнхи хүмүүст зовхи татах нь мэдэгдэх төдий байдаг зарим хүмүүст хүчтэй мэдэгдэж нүдээ хүчээр анихад хүргэдэг. Зарим хүн хэзээ ч зовхио татаж байгааг мэдрээгүй тохиолдол ч байдаг.
Таталт хэдэн секунд тутамд үргэлжлэх эсвэл минут хоёр минут тутамд үргэлжлэх нь ч бий. Зовхины таталтыг урьдчилан таамаглах аргагүй. Таталт хэдэн өдөр үргэлжилж, зогсож болно. Дараа нь хэдэн долоо хоног, сарын турш зовхи татахгүй байж ч болно.
Зовхи татах нь ямар ч зовиургүй, хор нөлөөгүй хэдий ч танд тээртэй санагдаж магадгүй. Ихэнхи тохиолдолд зовхины таталтыг эмчлэхгүйгээр өөрөө аяндаа татахаа больдог. Зарим цөөн тохиолдолд зовхины таталт нь архаг өвчний эх үүсвэр байх магадлалтай бөгөөд зовхи таталт нь нүүрний таталттай хавсарч, өөрийн мэдэлгүй таталдаж байвал муу гэсэн үг.
Зовхины таталт ямар ч шалтгаангүйгээр илэрч болно. Учир нь тун цөөхөн тохиолдолд л ноцтой асуудал үүсэн байдаг бөгөөд тэдгээр ноцтой гэх шалтгаануудыг илрүүлж болно. Хэрвээ зовхины таталт удаан хугацаагаар үргэлжилвэл энэ нь дээр дурдсанчлан блефароспазмын хоргүй шинж тэмдэг илэрлээ гэж ойлгож болно. Энэ тохиолдолд хоёр нүдний зовхи хоёулаа таталдана. Ямартаа ч зовхи татах нь дараах хэд хэдэн шалтгаанаас үүсэж болно. Үүнд:
  • Толгой эргэх
  • Нүд загатнах
  • Зовхины ачаалалаас
  • Ядаргаанаас
  • Нойр дутуу явсанаас
  • Биеийн хүчнээс болж
  • Эмийн гаж нөлөөнөөс
  • Стрессээс
  • Алкохол эсвэл тамхи, кафейн ихээр хэрэглэсэнээс
  • Зовхины блефаритиз буюу зовхины үрэвсэлээс
  • Халдвар болон нүд улайхаас
  • Нүд хуурайших
  • Хүрээлэн байгаа орчноос болж загатнавал (салхи, хурц гэрэл, нар болон агаарын бохирдолоос)
  • Гэрэлд мэдрэмтгий байх
Зовхины блефароспазмын хоргүй шинж тэмдэг нь гол төлөв эмэгтэй хүнд илэрдэг. 50 мянган Америкчуудын дунд хийсэн судалгаагаар зовхи татах нь дунд болон ахимаг насанд ихэвчлэн тохиолддог болохыг тогтоожээ. Хэрвээ зовхи татах байдал удаан үргэлжилбэл хараа муудах, гэрэлд мэдрэмтгий болох нь ихсэх болон нүүрний таталт өгч эхэлдэг.
Тун цөөхөн тохиолдолд нүдний зовхи татах нь ноцтой байдал болж хувирдаг гэж дурдсан. Энэ тохиолдол нь бусад нөхцөл байдлаас харилцан хамааралтай үүсдэг. Тархины болон мэдрэлийн өвчин зовхи татах үндсэн шалтгаан болох магадлалтай. Үүнд :
  • Тархины саа өвчин буюу нүүрний нэг хэсэг унжиж мэдрэлгүй болох
  • Дистониа буюу өөрийн эрхгүй булчингийн таталт биеийн аль нэг хэсэгт өгөх
  • Шилэн хүзүүний дистониа буюу хүзүү, толгой орчмын таталт нь тааламжгүй нөхцөл бий болгодог
  • Олон удаагийн хатуурал буюу төв мэдрэлийн системийн өвчин нь мэдэгдэхүйц болон хөдөлгөөний асуудал үүсгэдэг нь ядаргаанаас болж үүсдэг.
  • Паркинсон өвчин нь үе мөчний салганах, булчингийн хөшилт, тэнцвэрийн асуудал мөн ярианы гажиг юм
  • Тоурит синдром нь өөрийн мэдрэлгүй бие татагнан хөдлөх өвчин юм. Хэрвээ та нүдний гэмтэлтэй бол эмчид яаралтай очоорой. Нүдний эвэрлэг бүрхэвчийг нухах маажих нь нүдийг гэмтээнэ.
Зовхи яаж татвал маш ноцтой гэж үзэх вэ?
Зовхи татахад цөөн тохиолдолд аюултай гэж үзэж эмчлэх шаардлага гардаг. Гэхдээ блефароспазм зовхи таталтын шинж тэмдэг илэрвэл тархи мэдрэлийн эмгэг үүсчээ гэж үзэж болно. Зовхины таталт дараах байдлаар өгөөд байвал эмчид үзүүлэх шаардлагатай.
  • Нүд улайсан эсвэл хавдсан болон ердийнхөөсөө өөр болсон
  • Дээд зовхи унжиж орж ирсэн
  • Зовхи татах бүрт дээд, доод зовхи чинь нийлэх шахаж байвал
  • Зовхи таталт хэдэн долоо хоног үргэлжилвэл
  • Зовхи таталт даамжран бусад хэсэгт таталт өгч эхэлвэл
Ихэнхи тохиолдолд зовхи таталт нь өөрөө аяндаа зүгээр болчихдог. Хэрвээ зовхи татахаа болихгүй байвал үүсгэж байгаа шалтгааныг багасгах эсвэл ихэсгэх боломжтой. Зовхи таталтын гол шалтгаанууд нь стресс, ядаргаа, кафеэйнээс үүсдэг. Энгийн зовхи таталтанд та дараах аргуудыг хэрэглэж болно.
  • Бага кафейн хэрэглэх
  • Хангалттай нойр авах
  • Нүдний эргэн тойрноо хамгаалах
  • Хиймэл нулимс болон нүдний дусаалгаар арьсны хөрсийг чийглэх
  • Бүлээн жин нүдэндээ тавих
Ботокс буюу үрчлээний эсрэг тариаг зарим тохиолдол зовхины таталтанд хэрэглэдэг. Ботокс нь зовхины унжилт, таталтыг хэдэн сар хэвийн байлгана. Үүний дараа үйлчилгээ гарч та дахин ботокс тариулах шаардлага гарч болно.
Хагалгаагаар зовхины зарим булчинг авхуулах гэх мэт эмчилгээ хийлгэж болно. Физик эмчилгээ мөн үр дүнтэй арга бөгөөд нүүрний булчинг амрааж, нүүрний булчингийн ядаргааг арилгана. Амьдралын хэмнэлээ өөрчлөх нь зовхины хоргүй таталтыг эмчлэх бас нэг арга байдаг. Үүнээс гадна доорхи аргуудыг хэрэглээд үзээрэй.
  • Ардын эмчилгээ
  • Био-энергээр эмчлэх
  • Ховсдол
  • Массажанд орох
  • Шим тэжээлийн эмчилгээ
  • Сэтгэлзүйн эмчилгээ нь Тоуретийн синдромыг эмчилдэг
  • Иогаар хичээллэх болон бусад сэтгэл заслын эмчилгээ хийж, амрах, ядаргаагаа арилгах
Нүдний зовхи татах нь хүн бүрт өөр шалтгаанаас болж үүсэх учраас дур мэдэн эмчлэх хэрэггүй. Дээрхи зөвлөгөө, мэдээллийг сайтар уншаад эмчид хандах хэрэгтэй.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан