Сарын тэмдэг ирэх үед хэвлийн доод хэсгээр чангарч, хатгуулж эсвэл битүү өвдөх, мөн зарим хүмүүст нуруу өвдөх зовуурь хамт илрэх нь бий.
Таны сарын тэмдэг ирэх үед бага зэргийн өвдөлт илрэх нь хэвийн боловч хэт их өвдөх нь хэвийн биш юм.
Тиймээс сарын тэмдэг хэт их өвдөлттэй ирвэл эмгэг гэж үзэх бөгөөд үүнийг анагаах ухаанд дисменорреа гэж нэрлэдэг. Сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь ихэнх эмэгтэйчүүдэд тохиолддог зүйл. Гэсэн хэдий ч зарим өсвөр насны охид, эмэгтэйчүүд болон 20-оос дээш насны эмэгтэйчүүд сарын тэмдэг ирэх цөөн хэдэн хоногт сарын тэмдгийн өвдөлтөөс болж сургууль, ажил төдийгүй гэрийн өдөр тутмын ажлаа хийхэд бэрх болдог.
Сарын тэмдэг өвдөлттэй ирэхийг шалтгаанаас нь хамаарч анхдагч, хоёрдогч гэсэн 2 том бүлэг болгон ангилдаг. Үүнд:
- Анхдагчаар сарын тэмдэг өвдөлттэй ирэх - Бусад ямар нэг өвчин тухайлбал умайн болон аарцгийн бусад эрхтний өвчин эмчийн үзлэг болон шинжилгээгээр байхгүй гэдэг нь нотлогдсон эрүүл залуу эмэгтэйчүүдэд өвдөлттэй ирэхийг хэлдэг. Умайн ханын эсүүдэд үүсдэг простагландин хэмээх биологийн идэвхит бодисын үүсэлт их байх нь уг эмгэг илрэхэд гол нөлөөтэй.
- Хоёрдогчоор биений өвдөлттэй ирэх - Ямар нэг өвчний улмаас тухайлбал умайн эсвэл аарцгийн эрхтний өвчний улмаас биений юм өвдөлттэй ирэхийг хэлдэг. Тухайлбал:
- Эндометриоз (зөвхөн умайн хөндийд байдаг эсүүд умайн хөндийгөөс өөр газар илрэх)
- Умайн хоргүй хавдар
- Зэс агуулсан умайн доторх ерөндөг тавиулсан
- Аарцгийн эрхтний үрэвсэлт өвчин
- Сарын тэмдэг ирэхийн өмнөх хам шинж
- Бэлгийн замын халдварт өвчин
- Стресс болон сэтгэл түгшил зэргийн улмаас сарын тэмдэг хоёрдогчоор өвдөлттэй ирж болно.
Сарын тэмдэг өвдөлттэй ирэх үед дараах тохиолдлуудад эмч дуудах эсвэл яаралтай эмчид үзүүлээрэй
- Үтрээнээс эвгүй үнэртэй зүйл гарах эсвэл их хэмжээтэй гарах,
- Халуурах,
- Аарцгаар өвдөх,
- Ялангуяа та бэлгийн идэвхтэй харьцаатай бөгөөд таны сарын тэмдэг ирэх хугацаанаасаа нэг буюу түүнээ олон хоногийн дараа ирэхдээ гэнэт эсвэл хүнд зэргээр өвдөх үед.
Мөн доорх асуудлууд байгаа бол эмч дуудах буюу эмчид яаралтай хандаарай
- Эмчилгээ хийлгээд 3 сарын дараа өвдөлт сарын тэмдэг өвдөлттэй ирэхээ болиогүй
- Та 3 сарын өмнө буюу түүнээс илүү хугацааны өмнө умайдаа ерөндөг тавиулсан
- Өвдөлттэй хамт бусад зовуурь байдаг буюу бүлэгнэсэн цус гарах
- Таны өвдөлт сарын тэмдэг ирэх үеэс бусад үед ч илэрдэг, сарын тэмдэг ирэхээс 5 буюу түүнээс олон хоногийн өмнө өвдөж эхэлдэг төдийгүй сарын дэмдэг ирж дууссанаас хойш үргэлжлэн өвддөг.
Сарын тэмдэг өвдөлттэй ирэх үед гэрт авах арга хэмжээ
- Хэвлийн доод хэсэгт буюу хүйсний доод хэсэгт бүлээн жин тавь.
- Сарын тэмдэг өвдөлттэй ирэх үед бүлээн жин тавих нь парацетамол ууснаас илүү таны өвчинг намжаадаг нь батлагдсан.
- Бүлээн жингээ тавиастай хэзээ ч бүү унт
- Хэвлийн доод хэсэгтээ хурууны үрүүрээрээ зөөлөн, тойрог байдлаар иллэг хий
- Халуун (бүлээн) зүйл уу
- Хөнгөн хоол багаар олон давтамжтай ид
- Нүүрсусаар баялаг хоол хэрэглэ тухайлбал үр тариа, жимс болон хүнсний ногоо. Гэвч давс, сахар, согтууруулах ундаа болон коффейн бага хэрэглэ гэсэн хоолны дэглэм барь
- Хэвтээ байрлалд хөлөө өргөсөн байдалтайгаар өвдгөөрөө нугалж өөр рүү татах, тэнийлгэх дасгал хий Өөрийгөө тайвшруулах аргад суралц тухайлбал бясалгал эсвэл иога
- Жоргүй олгодог үрэвслийн эсрэг эм хэрэглэж үз (ж нь. ибупрофен). Сарын тэмдэг ирэх төлөвтэй байгаа өдрөөс эхлэн ууж эхлэн, ирж байгаа эхний хэдэн өдрүүдэд тогтмол цагаар үргэлжлүүлэн уу
- Витамин В6, калци болон магнийн бэлдмэл хэрэглэж үз. Ялангуяа хэрвээ таны өвдөлт сарын тэмдгийн өмнөх хам шинжээс үүсдэг бол
- Дулаан шүршүүр эсвэл усан санд ор
- Алхах эсвэл дасгал тогтмол хий үүнд: аарцгийн хөдөлгөөн шаардсан дасгалууд
- Хэрвээ та биеийн жингийн илүүдэлтэй бол жингээ хас. Тогтмол, аэробик дасгал хий.
Хэрвээ эдгээр өөрөө авах энгийн аргуудыг хэрэглээд үр дүнгүй бол эмчид хандаж эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Эмчид үзүүлснээр таны оношийг тодруулахын тулд дараах шинжилгээнүүдийг хийнэ.
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
- Бэлгийн замын өвчний шинжилгээ
- Хэвлийн дуран
- Хэвлийн эхо
- Шаардлагатай бол бусад шинжилгээ.
Эх сурвалж: medwebmon.org