“Ковид19”-өөр өвдсөн хүмүүсийн хөлийн хуруунд хөлдсөн мэт шинж тэмдэг гарч байна

Ковид19 цар тахлаар өвчилсөн зарим хүмүүсийн хөлийн хуруунд хөлдсөн мэт шинж тэмдэг гардаг аж. Зөвхөн хөл төдийгүй гарын хуруунд ч ийм шинж тэмдэг гардаг. Тэгвэл эрдэмтэд энэ шинж тэмдгийн учрыг олжээ. Дээрх шинж тэмдэг нь тухайн хүний бие организм вирусийг эсэргүүцэн бүх чадлаараа тэмцсэний шинж гэнэ. Өөрөөр хэлбэл дархлааны тогтолцоо нь ажиллаж, вирустэй тэмцэж байгааг илэрхийлдэг ажээ. Covid toe гэж нэрлэгдсэн энэ шинж тэмдэг нь ихэнхдээ ямар ч өвчин зовиургүй байдаг ч зарим хүнд өвдөлттэй байх тохиолдол бас бий. Тухайлбал, 13 настай шотланд охинд дээрх шинж тэмдэг оймс өмсөх, явахад өвдөх байдлаар илэрчээ. Энэ шинж тэмдэг нь бүх насныханд илэрч болно. Гэхдээ шинж тэмдэг бараг байхгүйгээр өвчилдөг өсвөр насныханд энэ шинж тэмдэг илрэх нь ковидоор өвдсөнийг харуулах учир яаралтай арга хэмжээ авах сэжим болох ач холбогдолтойг эрдэмтэд сануулж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан