Савны хийг гаргахгүй, эмчлүүлэхгүй удвал бөөрний хий, зүрхний хий, үргүйдэлд хүрэх, цестит хурдан тусах, сарын тэмдэг хэт хоцорч ирэх зэрэг өвчлөлүүд бий болдог байна. Савны хийг уламжлалт аргаар бариулж гаргахаас гадна дасгал хөдөлгөөн хийж асуудлыг шийдэж болдог байна.
Эмэгтэйчүүдэд тулгардаг асуудлуудын нэг савны хий. Гэхдээ энэ асуудалд гарц байгаа, үүнээс урьдчилж өөрийгөө хамгаалж болдгийг эмэгтэйчүүдийн эмч нар зөвлөж байна.
Савны хийтэй эсэхээ сарын тэмдэгээр мэдээрэй
Савны хийтэй байна гэдэг таны биед ямар нэг өвчлөл үүссэн дохио аж. Удаан сууж байгаад босоход хий гарах, явж алхах үед, иогийн дасгал хийж байх үед хий гарвал таны сав хийтэй байгийн шинж. Мөн савны хийтэй эмэгтэйчүүдийн давсгаар хөрөх, сарын тэмдэг ирэхэд цус хар бараан өнгөтэй байх, гарч байгаа цус хийн бөмбөлөгтэй байх, сарын тэмдэг ирэх хугацаа хойшлогдох, эсвэл биений юм ирэхээ болих, цагаан юм гарахдаа хийн бөмбөлөгтэй гадагшлах, саваар үе үе хатгадаг байна.
Чихэрлэг зүйл их идвэл саванд хий хурдаг
Хүйтэн юман дээр суух, чийгтэй газар хэвтэх, нуруу ууцаараа салхи жавар авах, доороосоо даарах нь савны хий үүсэх гол шалтгаан гэнэ. Ялангуяа охид бүсгүйчүүд суудал багатай нуруу гэдсээ гаргасан өмд өмссөнөөс савны хий үүсдэг байна. Савны хийтэй эмэгтэйчүүд цестит өвчний бай болдгийг эмч нар анхааруулж байна. Мөн бидний санаандгүй өдөр тутмын хүнсний зүйлээс болж энэ өвчин үүсдэг байна. Амтлаг чихэрлэг зүйл их хэмжээгээр идэх, хүйтэн зүйл их ууснаас болж саванд хий хурдаг аж. Мөн сав доргиход хий үүсэх эрсдэлтэй. Төрсний дараагаар гам сайн бариагүй, цус тогтоохын тулд хүйтэн жин тавиулсанаас, сарын тэмдэг ирсэн үед гам сайн бариагүйгээс болж савны хий үүсэх бас нэг шалтгаан болдог байна. Мөн сексийн байрлалд анхаарахгүй бол зарим байрлал савны хий үүсгэдэг аж.
Савны хий цестит өвчин үүсгэдэг
Савны хийг гаргахгүй, эмчлүүлэхгүй удвал бөөрний хий, зүрхний хий, үргүйдэлд хүрэх, цестит хурдан тусах, сарын тэмдэг хэт хоцорч ирэх зэрэг өвчлөлүүд бий болдог байна. Савны хийг уламжлалт аргаар бариулж гаргахаас гадна дасгал хөдөлгөөн хийж асуудлыг шийдэж болдог байна. Иогийн дасгал хөдөлгөөн хийж байхад хий бага багаар өөрт мэдрэгдэж гардаг байна. Савны хий төрсөн болон аарцаг булчин сул эмэгтэйчүүд их тохиолддог тул иогийн дасгалаар аарцагны булчин чангалах, явган суух дасгалыг хийснээр энэ өвчлөлөөс өөрийгөө хамгаалах боломжтой. Мөн дээр дурдсан савны хий үүсгэх шалтгаануудыг гаргахгүй байхад үүнээс айх аюулгүй аж.