Цагаан идээний ач тус



Сүү, цагаан идээг өдөр бүр хэрэглэж хэвшээрэй. Сүү, цагаан идээ нь монгол хүний уламжлалт идээ ундаа бөгөөд бие махбодод чухал шаардлагатай уураг, тос, эрдэс, аминдэм, бичил бодисыг зохистой харьцаагаар агуулдаг, хялбар боловсорч, шингэдэг үнэт хүнс юм. 
Сүү цагаан идээг тогтмол хэрэглэснээр шүд, ясыг бэхжүүлж, ясны сийрэгжилтээс хамгаалахын зэрэгцээ тараг, айраг, хоормог зэрэг эсэг цагаан идээ нь гэдэсний ашигтай бактерийн үйл ажиллагааг зохицуулан тэнцвэржүүлж, зарим эмгэгээс сэргийлдэг. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан