Сүү, цагаан идээ нь монгол хүний уламжлалт идээ ундаа бөгөөд уураг, тос, эрдэс, амин дэм, бичил бодисыг зохистой харьцаагаар агуулдаг, хялбар боловсорч шингэдэг үнэт хүнс юм. Сүү цагаан идээг тогтмол хэрэглэснээр шүд, ясыг бэхжүүлж, ясны сийрэгжилтээс хамгаалахын зэрэгцээ тараг, айраг, хоормог зэрэг эсэг цагаан идээ нь гэдэсний ашигтай бактерийн үйл ажиллагааг зохицуулан тэнцвэржүүлж, зарим эмгэгээс сэргийлдэг.
Тодруулбал, сүү, сүүн бүтээгдэхүүн хүний биед зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин хүчин, тосны хүчил, А аминдэм, В12, рибофлавин, эрдэс бодис кальфи, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисын эх үүсвэр болдог. Нэг аяга (250 мл) cүү кальцийн өдрийн зөвлөмж хэмжээний 28%, B12 амин дэмийн 18%, калийн 10%, фосфорын 22%, селений 13%-ийг тус тус хангадаг байна.