EClinicalMedicine: Covid19 хүний тархийг 20 жилээр хөгшрүүлдэг

EClinicalMedicine: Covid19 хүний тархийг 20 жилээр хөгшрүүлдэг

 

Ливерпүүлийн их сургуулийн эрдэмтэд Covid19 хүний тархинд хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ. Коронавирусээр өвчилсөн зарим хүний тархинд өөрчлөлт гарсан нь толгойдоо ноцтой гэмтэл авч байсан өвчтөний тохиолдлыг санагдуулахаар байжээ. Тэдний судалгааг EClinicalMedicine сэтгүүлд нийтэлсэн юм.

Судалгаанд оролцогсодоос ургуулан бодох чадварын шалгалт авч, цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийжээ. Ингэхэд анхаарал төвлөрөлтэй холбоотой тархины зарим хэсгүүдийн хэмжээ багасаж, олон тооны биомаркерууд нь тархины гэмтэл бэртэл авсан хүнийх шиг болсон байв. Энэ нь тархийг 20 жилээр хөгшрүүлэх эсвэл 10 IQ оноо алдсантай тэнцэнэ.

Судлаачид эдгээр өөрчлөлтүүд байнгын эсвэл эмчлэгдэх боломжтой юу гэдгийг судалж байна. 

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан