Хэт их юм бодох нь хурдан үхэх шалтгаан болдог

Саяхны Харвардын анагаахын сургуулийн судалгаа "Байгаль" сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд уг судалгаагаар хэт их зүйл бодох нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг талаар нийтэлжээ.
Судлаачид хэд хэдэн нас барсан хүмүүсийн тархийг судалж үзээд "амралт" хэмээх уургийн агууламж тархи бүрт өөр өөр болохыг тогтоожээ. Энэ уураг нь тархины үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлдэг аж.
100 дөхөж нас барсан хүмүүсийн тархины эд эсийг 60, 70-тай үед нас барсан хүмүүстэй харьцуулахад тархинд нь илүү их уураг агуулагдсан байжээ.
Судалгааны удирдагчид оюун санааны идэвхитэй ажиллагаатай хүмүүс урт насладаггүй гэсэн дүгнэлт гаргасан аж. Мөн бясалгал болон тархи амраах ямар нэг арга үйлдлүүд нь хүмүүст урт наслахад туслах түлхүүр байж болох юм гэж зөвлөжээ.
С.Баяр
Эх сурвалж: FOX10
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан