Бүтэн нүд шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болжээ

Бүтэн нүд шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болжээ

 

НЬЮ-ЙОРК, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /TASS/. АНУ-ын эмч нар дэлхийд анх удаа бүтэн нүд шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. 
 
Тодруулбал, Нью-Йоркийн Лонганы нэрэмжит их сургуулийн мэс засалчдын баг өндөр хүчдэлд цохиулж гэмтэл авсан 46 настай Арканзасын ахмад дайчинд бүтэн нүд, нүүрний хэсгийг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн байна. 
 
 
140 гаруй мэс засалч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд уг мэс заслыг тавдугаар сарын 27-ны өдөр хийсэн бөгөөд  мэс засал 21 орчим цаг үргэлжилжээ. 
 
Шилжүүлэн суулгасан нүд нь энэ хугацаанд "эрүүл байгаагийн шинж тэмдгүүд" - ийг харуулсан боловч өвчтөн харж чадаж буй эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Тэрбээр зүүн гар, хацар, эрүү, хамар, уруул, урд шүднийхээ хэсгийг алджээ.
 
Энэхүү мэс засал нь шилжүүлэн суулгах хавсарсан мэс засал амжилттай болсон цорын ганц тохиолдол гэдгийг Лонганы их сургуулийн хэвлэлийн мэдээнд онцолсон байна. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан