Кофе тархинд хэрхэн нөлөөлдгийг судалжээ

КОПЕНГАГЕН. /TASS/. Данийн эрдэмтэд функционал соронзон томографын тусламжтайгаар кофенд дурлагсад болон энэ ундааг огт уудаггүй хүмүүсийн тархины үйл ажиллагаа кофены нөлөөгөөр хэрхэн өөрчлөгддөгийг судалжээ. Судалгааны үр дүнг шинжлэх ухааны “Molecular Psychiatry” сэтгүүлд нийтэлсэн байна. 
Судалгаанд нийт 55 хүн оролцсоноос 31 нь кофенд дурлагсад 24 нь огт уудаггүй хүмүүс байжээ. Эрдэмтэд функциональ соронзон резонансын дүрслэлийг (fMRI) ашиглан тархины үйл ажиллагааг тайван, тодорхой даалгавар гүйцэтгэх үед болон аяга кофе уусны дараах гэсэн гурван төлөв байдалд судалсан байна. Судлаачид мөн оролцогчдын сэтгэлийн хямрал, түгшүүр, бухимдлын түвшнийг үнэлжээ.
 
Кофенд дурлагсдын тархины зарим хэсгүүдийн хоорондох функционал холболт бага байгааг fMRI-ийн өгөгдөлд хийсэн дүн шинжилгээ харуулсан байна. Эдгээр нь хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийг хянах үүрэгтэй хэсгүүд аж. Өөрөөр хэлбэл эрдэмтэд судалгаагаараа кофе уудаг хүмүүс анхаарлаа сайн төвлөрүүлж, хөдөлгөөнөө илүү сайн хянадаг гэдэг дүгнэлтийг хийжээ. Ийм нөлөө кофе огт уудаггүй хүмүүст аяга кофе уусны дараа удалгүй ажиглагдсан байна.
Гэхдээ кофенд дурлагсад үе үе стресст автаж, эрэгтэйчүүдэд нь сэтгэлийн түгшүүр нэмэгдэж байгсныг судлаачид анзаарчээ.
 
 
Д.ЖаргалЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан