Витаминууд болон үндсэн хоолнууд нь бидний оюун санаа, биеийн идэвхтэй байдлын үндэс юм. Мөн дархлаа сайн байх эсэх нь зөвхөн хоол унд бус витаминаас хамаарна. Хоолоор бид биед шаардлагатай витаминыг 100 хувь авч чадахгүй. Хүйтний улирал ирэхэд хүний биед витамин дутагдаж эхэлдэг нь өглөө сэрэхэд хүндрэлтэй болох, өдөржин ядрах, ханиад томуу хүрэх зэргээр илэрдэг аж.
Өвөлд дутагддаг 8 витамин
Витамин D
Нартай өдөр богиносож, нарны гэрэл муудсанаас, харанхуйд ажилдаа гарч, харанхуйд ирдгээс болж витамин D дутагдаж эхэлдэг. Үүнийг нөхөхийн тулд хоолондоо бяслаг, цөцгийн тос, сүүн бүтээгдэхүүнүүд, түрс, өндөгний шарыг оруулаарай.
Витамин А ба ретинол
Хараа муудахаас сэргийлж, антиоксидант болж, үрэвслийн эсрэг зэрэг олон үйлчилгээ үзүүлдэг витамин А ба ретинол нь өвлийн улиралд дутагддаг. Үүнээс болж нойргүйдэж, зүүдэлж, арьс хуурайшиж, үс хугардаг аж. Хоол хүнсэндээ гурвалжин будаа, улбар шар өнгийн хүнсний ногоо, жимс, помидор, сүү, загас, өндөг хэрэглэ.
В бүлгийн витаминууд
Өвөлд В-гийн төрлийн витаминуудыг бид хангалттай авч чаддаггүй аж. Ялангуяа B1, B6, B3 тутагдсанаар мэдрэлийн эмгэг, арьсны өвчин салахаа байдаг гэнэ. Мөн B6 дутагдсанаар хагтаж, үс унаж, нас залуу ч бууралтаж эхэлдэг байна. Хоолондоо гахайн мах, мөөг, элэг, брокколи, загас, бяслаг хэрэглээрэй.
Витамин К
Энэ витамины дутагдал нь хамраас цус гарах, буйлнаас цус гарах, гэдэс дотор өвдөхөд хүргэнэ. Хоолондоо ногоон помидор, овъёос, сой, үр тариаг түлхүү хэрэглээрэй.
Витамин C
Энэ витамин өвөлд бидэнд дутагдсанаар эрт үрчлээтэх, нөсөө толбо үүсэх, арьс хуурайших, дархлаа муудах зэрэгт хүргэдэг аж. Үхрийн нүд, амтат улаан перец, цитрусын төрлийн бүхий л жимсийг хэрэглээрэй.
Витамин Е
Энэ витамингүйгээр мэдрэлийн систем зөв ажиллаж чаддаггүй аж. Үүний улмаас уур уцаар хөдөлж, түрэмгий болдог.
Витамин РР ба никотины хүчил
Толгой өвдөх, арьс хуурайших, барзгар болох зэрэг нь витамин PP-гийн дутагдлын шинж юм. Помидор, самар, тахианы мах, элэг идээрэй.
Витамины дутагдал юунд хүргэх вэ?
Байнга өвдөх – Ялангуяа вирусийн гаралтай өвчлөлүүдийн 75 хувь нь витамины дутагдлаас болдог. Витамин D нь вирусийн гаралтай өвчлөлийг 50 хувиар бууруулна. Мөн витамин С дутагдвал бид өвдөмтгий болдог аж.
Илүүдэл жин – Витаминуудын дутагдал нь өвлийн улиралд хэт идэхэд хүргэдэг бөгөөд хоосон илчлэгтэй хүнсийг ч ихээр идэх замаар бие организм дутуу витаминуудаа нөхөхийг хүсдэг аж. Ингэснээр илүүдэл жин үүснэ.
Арьс, үсний асуудал - В, А болон Е витаминууд дутагдсанаар энэ асуудал үүсдэг.
Өвлийн сэтгэл гутрал – Витамин D-гийн дутагдлаас болж аз жаргалын даавар бага ялгарч, гутралд өртөмтгий болно.
Өвөлд олон өвчлөлөөс хамгаалдаг витамин D-г хэрхэн хэрэглэх вэ?
Витамин Д нь өвлийн улиралд бидэнд маш чухал юм. Энэ витамин нь хүний биед хоол тэжээлийн хамт, мөн нарны гэрлийн нөлөөгөөр үүсэж бий болдог. Настай хүмүүс болон цагаан хоолтнууд нь өвөлд витамин Д-гийн дутагдалд өртөх нь илүү их.
Витамин Д-г тогтмол хэрэглэснээр:
- Ясны сийрэгжилтээс сэргийлнэ
- Хүүхдийн сульдаа өвчнөөс сэргийлнэ
- Зүрхний өвчин болон олон төрлийн хорт хавдруудын эрсдэл буурна
Өдөрт хүний биед шаардагдах витамин Д-гийн тунг насанд хүрэгсэд 800 IU гэж үздэг ч шинжилгээ өгч, дутагдаж байгаа эсэхийг нь мэдэх ёстой. Ингэснийхээ дараа эмчтэй зөвлөлдөж, өдөрт уух тунг тогтоогоорой. Мэргэжлийн байгууллагад биед агуулагдаж буй Д витамин тодорхойлох шинжилгээг өгч, шинжилгээний хариунд үндэслэж эмч танд тохирох Д витамины тунг тодорхойлно.
Сүүлийн үед мэргэжилтнүүд D витаминыг насанд хүрэгсдэд илүү өндөр тунгаар хэрэглэхийг зөвлөдөг болсон. Судалгаанаас үзэхэд, 2000 IU-4000 IU хоорондох тун нь бие дэх Д-гийн эрүүл түвшинг хадгалахад үр дүнтэй аж.
Олон улсад Д витаминыг тохиромжтой тунгаар тогтмол хэрэглэж байх нь зөв гэж үздэг. Нэг дор өндөр тунгаар тариулах, хэрэглэх нь үр дүнгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг байна.
Зарим улсад хүмүүс өндөр тунтай Д витамин уудаг бөгөөд ингэснээр өвдөхгүй амьдарч чадна гэж үздэг аж. Ийм хүмүүсийн групп ч байдаг гэнэ. Хүмүүс уг группдээ мэдээлэл хуваалцахдаа өвдсөн үедээ уудаг Д-гийнхээ тунг ихэсгэж уухыг зөвлөжээ.