С, Д витаминыг иргэд түгээмэл хэрэглэдэг ч, биед үзүүлэх нөлөөг сайн мэддэггүй. Ялангуяа коронавирусийн халдварыг эмчилгээнд дээрх витаминууд нь чухал үр дүнг үзүүлж буй. Иймд бид Биохимийн эмчээс витамины зохистой хэрэглээ, сөрөг үр дагаврыг тодруулж дараах мэдээллийг хүргэж байна.
–Витамин С,Д нь ямар ач тустай вэ?
-Витамин хүний биед хоол хүнсээр болон нэмэлт бүтээгдэхүүнээр дамжиж орж ирдэг. Бид ийнхүү өөрт хэрэгцээтэй аминдэм, витаминаа нөхөж авдаг. Гэвч нэмэлтээр авч буй амин дэм нь хоол хүнсээс авч буй витаминыг гүйцэхгүй. С витамин нь антиоксидант үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл хүний биед хортой бодис ороход, дархлаа тогтолцооны хамгаалалт үүсгэж байдаг. Д витамин нь аливаа хүний өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг.
– С, Д витаминыг иргэд сүүлийн үед замбараагүй их хэрэглэх нь ихэслээ. Тэдгээрийн тун хэтэрвэл хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?
–Дээрх витаминуудыг их хэмжээгээр тунг нь хэтрүүлж хэрэглэвэл, эмгэг үүсгэж болно. Өдөрт 1000 мл-аас дээш С витамин хэрэглэвэл тун хэтэрнэ гэж үздэг. Хамгийн ноцтой нь ходоод шархлаа үүсгэнэ. Д витамин ч мөн ижил тун ихэдвэл хордлогын шинжүүд илэрч, бөөр чулуужих, зүрхний шигдээст хүргэх эрсдэлтэй.
–Дээрх витаминууд дутагдсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Витамин Д дутагдалтай хүн заавал кальцийн дутал буюу ясны сийрэгжилттэй болсон байдаг. Учир нь Д витамины дутагдахаар биед орж ирсэн кальци болон эрдсүүдээ шимэгдүүлж шингээж чаддагүй. Иймд заавал эмчийн зөвлөсөн тунгаар дээрх витаминыг ууж хэрэглэнэ.
–Хүний цусан дахь С витамин бага байгаа үед артерийн даралт ихсэх эрсдэл өндөр байдаг. Хүний биед С витамин дутагдсан тохиолдолд шархны эдгэрэлт удаашрах, ядарч сульдах, тамирдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
EGUUR.MN