Сүү хордлого тайлж, цусны өтгөрөлтөөс сэргийлнэ

Сүү хордлого тайлж, цусны өтгөрөлтөөс сэргийлнэ

 

Баянгол дүүргийн зургаадугаар хорооны иргэн Ш.ОЮУНГЭРЭЛ:

-Монгол хүн бүр сүү, цагаан идээ хэрэглэхийнач тусыг мэднэ. Сүү нь кальц, кали гээд төрөлбүрийн эрдэс бодисоор баялаг. Ялангуяа хот,суурин газрын хүүхдүүдийн сүүний хэрэглээ бага байгаа энэ үед танай хамт олон чухал сэдэв хөндөж байгаад талархаж байна. Хүүхдийн сүүний хэрэглээнд хуурай сүү биш, монгол үнээнийхээ цэвэр сүүг хэрэглээсэй, тодорхой стандарт бариасай гэж хүсэж байна. Бас сүүний нийлүүлэлт, ариун цэврийг хангах талаар анхаарах хэрэгтэй байх.

Баянгол дүүргийн 30 дугаар хорооныиргэн Б.БАТМӨНХ:

-Сүү, сүүн бүтээгдэхүүний ач тусыг тоочоод баршгүй. Кальциас эхлүүлээд зөндөө. Монголчууд үр хүүхдээ нялх багаас нь сүү, цагаан идээгээр л бойжуулдаг байсан шүү дээ. Харамсалтай нь сүүлийн үед элдэв төрлийн чихэртэй ,хийжүүлсэн ундаа, чипс,бэлэн хоол хүүхдүүддээ өгдөг болсноор шүдгүй, ясны сийрэгжилттэй, нүдний хараа муу гээд хар нялхаасаа элдэв согогтой болох нь элбэг байна.

Сүү ууснаар цусны эргэлт сайжирдаг гэж сонссон юм байна. Цусны эргэлт сайжирна гэдэг чинь цусны өтгөрөлтөөс сэргийлж байгаа хэрэг биздээ. Удаан хугацаагаар эм уусан, эмийн хордлого болсон хүнийг сүү уулгаж хордлогыг нь тайлдаг. Тэгэхээр сүү бас хордлого тайлдаг чанартай гэж боддог. Ийм шалтгаануудаар хүүхдийн үдийн цайнд сүү өгөхийг маш их дэмжиж байна. Харин “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг үгээр тэр сүүг хаанаас бэлдэж, хаана хадгалж, яаж боловсруулж сургууль, цэцэрлэгт хүргэх вэ гэдэгт анхаарах ёстой байх.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан