Үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийн 4.8 хувийг 20-оос доош насныхан эзэлж байна

Улсын хэмжээнд 2022 онд үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 4.8 хувийг 20-иос доош насныхан эзэлжээ. Хүсээгүй жирэмслэлтийн үр дагавар нь үр хөндөлтөөр төгсдөг. (Эх сурвалж: Эрүүл мэндийн үзүүлэлт 2022)
Иймд ЗАЛУУСАА хостойгоо ярилцан тохиролцож, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, жирэмслэлтээс сэргийлэх урт хугацааны эсвэл богино хугацааны аргуудаас өөрт тохирохыг сонгож хэрэглэснээр хэзээ жирэмслэх, хэдэн хүүхэдтэй болохоо төлөвлөх боломжтой.
Орчин үеийн аргууд 
  • Дааврын эм
  • Тариа
  • Суулгац
  • Ерөндөг
  • Бэлгэвч
  • Лаа
Уламжлалт аргууд
  • Хуанлийн арга
  • Салиа шинжлэх буюу Виллийн арга
  • Биеийн суурь халууныг хэмжих
  • Түр тэвчих арга
Гэр бүлээ зөв төлөвлөснөөр элэг бүтэн, аз жаргалтай, хүүхдэдээ зохих анхаарал халамж тавьж, эрүүл чийрэг өсгөн, санхүүгийн хувьд бэрхшээлгүй амьдрах боломжтой.
 
 
Эрүүл мэндийн яам 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан