Сүүлийн жилүүдэд Монгол Улсад бүсгүйчүүд үр хөндүүлэх явдал ихэсч байгаа нь статистик үзүүлэлтээс харагдаж байгаа юм. Тухайлбал, 2016 оны байдлаар үр хөндөлтийн 15.628 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 195, нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэйд 18.4 үр хөндөлт ногдож байгаа аж. Гэхлээ энэ тоон үзүүлэлт тийм ч баттай биш. Учир нь жилд дунджаар төчнөөн үр хөндөлт хийгддэг гэсэн тоо баримт байхгүй. Дийлэнх үр хөндөлт хөшигний ард буюу хууль бусаар хийгддэг. Нийслэлийн хэмжээнд нэг, хоёр, гуравдугаар төрөх, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон хувийн 20-иод эмнэлэг энэхүү мэс ажилбарыг хийх эрхтэй байдаг аж. Гэтэл түүнээс гадна эмэгтэйчүүдийн эмнэлэг нэрээр үйл ажиллагаа явуулж, ил далдаар үр хөндөлт хийж байгаа газруудыг тоолоод баршгүй.
Үр хөндөлт нь ихсэж буйн хажуугаар үргүйдэлт ч мөн ихсэж байгаа талаар эмч мэргэжилтнүүд онцолж байна. Манай улсад үр хөндөлт хийлгэж байгаа нийт эмэгтэйчүүдийн дийлэнх нь 20-34 насны эмэгтэйчүүд байна. Харин үүнээс 5.5 хувь нь 20-иос доош насны охидууд байгаа нь үр хөндөлт жил ирэх тусам залуужих хандлагатай байгааг харуулж байгаа юм. Хүүхэдтэй болохгүй эмнэлгийн гадаа бурханаас үр гуйж суух эхчүүдийн тодорхой хэдэн хувь нь анхны жирэмслэлтэндээ аборт хийлгэж байсан эмэгтэйчүүд байна. Анхны жирэмслэлтэндээ аборт хийлгэх нь олон төрлийн хор уршигтай бөгөөд хамгийн аюултай нь цаашдаа үр тогтох боломжгүй болдог нь юм. Өнөөдөр Монгол улсад бүртгэлтэй байдаг эмэгтэйчүүдийн эмнэлгүүд өдөрт дунджаар 10-15 эмэгтэйн хүсэлтээр үр хөндөх ажиллагаа хийж байна.
Үр хөндөлттэй холбоотой гарч болзошгүй хүндрэлүүд
- -Архаг хууч өвчин сэдрэх, умай өндгөвч болон дайврын үрэвсэлт өвчин үүсэх, савны агшилт сайн боловч олон хоногоор доош цус гарах, халуурах зовиур илэрч болно. Энэ тохиолдолд эмчийн зааврын дагуу үрэвслийн эсрэг эмчилгээг гэрээр хийнэ.
2. -Умай савны агшилт сул, шавхарга хурах. Ийм үед эмч танд сав агшаах эмчилгээ зааж өгөх ба эмчилгээ үр дүн өгөхгүй тохиолдолд дахин цэвэрлэнэ.
3. -Умайд юм үлдэх, шавхарга гаралгүй умайн хүзүү эрт хаагдах, умайд цус хурах. Энэ тохиолдолд цэвэрлэгээ хийнэ.
4. -Умай гэмтэх, цоорох. Тун ховор тохиолдолд хажуугийн эрхтэн гэмтэх, цус алдах, цус бүлэгнэлт өөрчлөгдөх, хөлийн судас бүдүүрэлүүсэх энэ тохиолдолд том хагалгаа хийж умайг авах хүртэл арга хэмжээ авч болно.
Үр хөндөлтийн дараа хожуу гарч болзошгүй хүндрэлүүд
1. -Умайн дотор хана наалдах, сарын тэмдэг ирэхгүй байх
2 -Үрэвслийн улмаас умай өндгөвч дайврын үрэвсэлтэй болох
3. - Үргүйдэл үүсэх
4. - Дараагийн жирэмслэлт тогтохгүй зулбадаг болох
5. - Дараагийн жирэмслэлтийн явц болон төрөлтөд сөргөөр нөлөөлнө. /Ялангуяа анхны жирэмслэлтийн үед энэ хүндрэл илүү их байна/
Хүмүүн заяа олж төрөхийг атга будаа асгахад зүүний үзүүр дээр тогтсон ганц будаатай зүйрлэдэг. Энэ нь хүн төрөлийг олж төрөх нь ямар хэцүүг бидэнд илтгэдэг. Гэтэл энэ их хувь заяаг арай хийн олж ирсэн бяцхан зүрхийг бид буцаачихдаг нь тун харамсалтай.
Хүүхэд төрүүлэх эсэх нь тухайн хүний эрх ч нөгөө талдаа энэ хорвоогийн нарыг харах өдрөө хүлээн буй бяцхан үрсийн амийг хөнөөж буй гэмт хэрэг биш гэж үү. Амийг таслах тэр л агшинд таны хүүхэд яаж тарчилдаг бол....
Erennews.mn