Оюутан залуус тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиас доошгүй төлбөрийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлнө.
Жишээлбэл энэ онд оюутнууд сарын 5500, жилийн 66000 төгрөгийг төлнө. Оюутан та ЭМД-ын шимтгэлээ төлснөөр “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг” үзлэгийн 18-30 насны багцад багтах дараах үзлэг оношилгоонд хамрагдаарай. Үүнд:
- Биохимийн шинжилгээ /холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин/
- Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
- Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
- ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
- Хепатитийн В, С вирусийн эсрэг биет илрүүлэх хурдавчилсан сорил
- Зүрхний цахилгаан бичлэг
- Цээжний рентген зураг
- Эмчийн үзлэг