Шар айраг нь дэлхий дээрх эртний, мөн хамгийн өргөн хэрэглэгддэг согтууруулах ундны нэг төрөл юм. Гол төлөв арвайг хөрөнгөөр исгэж хийнэ. Мөн улаан буудай, эрдэнэ шиш, тутрага гэх мэт өргөн хэрэглэгдэж байна. Ихэнх шар айрагны найрлагад зөрөг цэцэг орох ба энэ нь амт үнэр, охь нэмэхээс гадна хадгалалтад сайн нөлөөтэй.
Шар айргийг ихэвчлэн сөрөг нөлөөтэй гэж үздэг. Гэвч тохируулан, эрүүлээр хэрэглэж чадвал харвалт, зүрхний шигдээс, харвалтын эрсдэлийг бууруулдаг болохыг TopSante-н судалгааны дүнд нотолсон байна. Шар айрганд ордог Фенолын нэгдлүүд нь цусны өтгөрөлт үүсэхээс сэргийлж, липидийн солилцоог тогтворжуулахад тусалдаг бөгөөд энэ нь зүрхний шигдээснээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг байна. Мөн Аукландын их сургуулийн судалгааны дүгнэлтээр шар айрагны эрүүл хэрэглээ Алзхеймэрийн өвчнөөс ч сэргийлдэг гэж дүгнэжээ. Тэгвэл шар айрагны эрүүл хэрэглээ гэж юу вэ?
Шар айрагны хувьд хүн өдөрт 330-550 мл буюу нэг шил шар айраг хэрэглэхийг зохист хэрэглээ гэж үздэг байна.
Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн нэг болох архины хэрэглээний судалгаанд “Стандарт уулт” гэсэн ухагдахуун гарч ирсэн юм. Энэ нь этилийн спиртийн хэмжээг хялбар тооцох арга гэсэн үг юм. Нэг лааз шар айраг /330 мл, 4,5%/-ын этилийн спиртийн хэмжээ нь 10 гр, дарс, ликёр нэг хундага /100-120 мл, 12,5%/-ын этилийн спиртийн хэмжээ нь 10 гр, Цагаан архи нэг хундага /50 мл, 40%/-ынх 10гр, нэрмэл архи нэг аяга /100 мл, 15%/ нь 10 гр гэх мэтээр этилийн спиртийн хэмжээг нэг стандарт уулт гэж тооцдог.