Гүүний саамын ач тус

Монголчууд эрт үеэс саам болон саамаар хийсэн исэг ундаа болох айргийг хүнсэндээ өргөнөөр хэрэглэж ирсэн баялаг уламжлалтай билээ.
Манай ард түмэн 2300 жилийн тэртээгээс гүүний саамыг хэрэглэж ирсэн түүхтэй. Гүүний айраг, саам нь тансаг ундаа төдийгүй, уушиг, ходоод гэдэс, үе мөчний өвчнийг анагаах эмчилгээний ач холбогдолтой.
Манай орон 2 сая гаруй адуутай, үүнээс 900 гаруй мяган саалийн гүүтэй. Судалгаагаар саалийн 3 сарын хугацаанд нэг гүүнээс 500-600л саам гардаг байна.
Монголчуудаас гадна гүүний саам, исэг ундааг хэрэглэдэг уламжлалтай улс үндэстэн нилээдгүй байдаг бөгөөд дэлхий дээр 30 гаруй сая хэрэглэгчид байгаагаас Турк, Башкир, Казак, Киргиз, Якут, Узбек зэрэг улс, үндэстэнүүд өргөн дэлгэр хэрэглэж байна.
Шим тэжээлээр элбэг, халуун чанартай бөгөөд исгэлэн амттай. Бусад малын сүүтэй харьцуулахад альбумин, аминдэм, сүүний чихрийн агууламжаар илүү. Амин хүчил, тосны хүчил зэрэг янз бүрийн аминдэм агуулсныхаа хувьд аль ч төрлийн малын сүүнээс илүү давуу. Нэг литр айраг хүний биеийн С аминдэмийн хоногийн хэрэгцээг хангаж чадна. Гүүний сүүний тослог үнээнийхээс бараг 3 дахин бага боловч харьцангуй нам температурт хайлж биед түргэн шингэж боловсордог эмчилгээний чанарааараа онцлог юм.
Оросын эрдэмтэн П.Ю.Берлин сүрьеэ өвчний нян гүүний сүү, айрагны тосонд үржиж чаддаггүй болохыг нотолсон байна. Гүүний сүүний найрлаганд тос 2 хувь, уураг 2.2 хувь, лактоза 6.6 хувь, С аминдэм 2.5-8.5 милграмм байна.

ГҮҮНИЙ СААМ ЭХИЙН СҮҮТЭЙ АДИЛ
Зун намрын өдрүүдэд цагаан идээгээр ходоодоо цайлгаад авбал өвөл, хавар өлчир байдаг гэж хөгшчүүд ярьдаг. Энэ нь ч бас учиртай аж. Учир нь гүүний сааманд байдаг хүний дархлааг сайжруулах уураг буюу цитокинтой төстэй уураг нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварт онцгой сайн нөлөө үзүүлдэг гэнэ. Хамгийн ойлгомжтой, энгийн байдлаар тайлбарлавал гүүний саамны найрлага нь эхийн сүүтэй адил гэсэн үг.
Эхийн сүү хүүхдийн биеийн дархлааг сайжруулж өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлдөг бол гүүний саам яг л түүн шиг шимт бодисоор дүүрэн байдаг ажээ.

ГҮҮНИЙ СААМНЫ НАЙРЛАГА
Гүүний сааманд чихэр 6-8 хувь байдаг. Айраг исэх үед түүний сахар нь архины спирт, нүүрсхүчлийн хий болон задардаг. Айраг исгэхийн тулд саамыг шүүж цэвэрлээд хөрөнгөтэй хольж 3000-5000 удаа бүлдэг. Сааманд хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй А, С, В, Е зэрэг бараг бүх аминдэмүүд бий. Айраг кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдэс бодисоор үнээний сүүнээс давуутай бөгөөд шингэц сайтай байдаг.
Саам нь эмчилгээ сувилгаа тэжээлийн ач холбогдолтой, нян устгах чадвартай. Нэг литр гүүний айрганд 20 грамм тос, 23 грамм уураг, 35 грамм чихэрлэг агуулагдах бөгөөд 453.7 ккал илчлэгтэй.
Айраг бас арьсыг залуужуулж, зүс царайг шингэрүүлдэг. Энэ нь саам уух эхний өдрүүдэд гэдэс дотор цэвэрлэгдэж, хорт бодис биеэс гадагшилдагтай холбоотой. Мөн биед шингэн саамны уураг хүний биеийг эрүүлжүүлэхээс гадна элэгийг хоргүйжүүлдэг.
Тиймээс гүүний саам уусны дараа хүний биеийн дотоод хордлого тайлагдаж, эд эс шинээр нөхөн төлжиж, царай зүс өнгөлөг болохоос гадна үрчлээ тэнийдэг байна.

СААМ ЭМЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ
Гүүний саамыг эмчилгээний журмаар хэрэглэхэд дараах горимыг баримтална.
Эмчилгээний эхний тун 50 мг. Өдөрт гурван удаа ууна. Харин хоёр, гуравдахь өдөр эмчилгээний тунг нэмж нэг удаа 100-150 граммаар өдөрт дөрвөн удаа уугаарай.
Дөрөв, тав дахь өдрөөс 200 граммаар өдөрт таван удаа уугаад үз.
Магадгүй эмчилгээний тунг өдөр бүр нэмэгдүүлж байгааг та гайхаж байгаа байх. Эмчилгээний эхний өдрүүдэд ихэнх хүмүүс гүйлгэдэг. Хэрэв гүйлгэлт олон хоног үргэлжилбэл тамирддаг учраас гэдэс, дотроо аажмаар дасгах гэж энэ аргыг хэрэглэж байгаа юм.
Дээрх эмчилгээг та 2-3 хоног үргэлжлүүлнэ. Дасах хугацаа дуусангуут өөрөөр хэлбэл 3-5 дахь хоногоос та өдөрт таван удаа 200 грамм саам уугаарай. Харин эмчилгээний сүүлчийн хоёр өдөр уух тунг бууруулна. Гүүний саамны эмчилгээний үед та ямар нэгэн дэглэм сахих аль эсвэл элдэв эм тан ууж болохгүй. Хэрэв гүйлгэлт зогсохгүй үргэлжлэх шинжтэй бол ээдэм хэрэглэж бас болно.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан