Судлаачид чили чинжүү зүрхний шигдээс, цус харвалтаас сэргийлдэг болохыг тогтоожээ


Зүрч судас, мэдрэл судлалын "Neuromed” хүрээлэнгийн судлаачид чили чинжүү идсэнээр зүрхний шигдээс, цус харвалт, тархи нугасны өвчнөөс сэргийлдэг болохыг тогтоожээ. 
Тус хүрээлэнгийн эрдэмтэд нийт 23,000 орчим өвчтөн дээр 8 жилийн турш судалгаа хийсэн бөгөөд тэдэнд чили чинжүүгээр хийсэн хоолыг долоо хоногт дор хаяж 4 удаа идүүлдэг байжээ. Үүний үр дүнд тэд өвчтөнүүд нь зүрхний шигдээсээр нас барах эрсдэл 40 орчим хувь, тархи судасны өвчний улмаас нас барах эрсдэл 50 хувиар буурсан болохыг тогтоожээ. 
Тус судалгааг ахалсан Леонардо Давинчигийн их сургуулийн доктор Лаура Боначиогийн хэлж байгаагаар "Газар дундын тэнгис орчим амьдардаг хүмүүс ихэвчлэн чили чинжүүтэй хоол хийж иддэг. Үүний хүчээр тэд төрөл бүрийн зүрх болоод мэдрэлийн өвчин тусалгүй амьдарч чаддаг" юм байна. Мөн хоолны буруу хэвшилтэй хүмүүс чили хэрэглэж эхлэх юм бол таргалалтаас хүртэл сэргийлж чаддаг ажээ. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан