Улаанбурхан өвчний вакцинд хугацаандаа хамрагдаагүй бол харьяа өрхийн эмнэлэгтээ хандаарай


Хүүхдийг 9 сартайд болон 2 настайд нь улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакцинд хамруулах ёстой байдаг. Гэхдээ вакциныг хугацаанд нь тариулаагүй тохиолдолд харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандан вакциндаа хамрагдах бүрэн боломжтой.
Тэгвэл улаанбурхан өвчнөөс сэргийлэх энгийн зөвлөмжийг хүргэе. Үүнд,
  • "А" болон бусад аминдэм уулгах
  • Илчлэг сайтай хоол, хүнс, хэрэглэх, дархлаа сайжруулах бэлдмэл хэрэглэх, асаргаа сувилгааг сайжруулах
  • Амны хаалт тогтмол хэрэглэх /2 цаг тутамд солих/
  • Сод, царван, давсны 5%, саримс Фурациллин, Тонзилмон, Септидны уусмалын аль нэгээр хоногт 2-3 удаа хоолойгоо зайлах
  • Онц шаардлагатай бол олон нийтийн газраар явахгүй байх
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан