Насанд хүрэгчдийн таван хувь нь сэтгэл гутралаар шаналж байна


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 онд COVID-19-ийг цар тахал гэж зарласнаас хойш эрүүл мэнд, нийгэмд үзүүлэх хор уршиг өнөөдрийг хүртэл дэлхий даяар үргэлжилж, тэр дундаа сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд улам бүр нэмэгдсээр байгаа билээ.
Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд хүн амын дунд сэтгэл түгшилт, сэтгэл гутрал болон бусад сэтгэцийн зонхилон тохиолдох эмгэгүүдийн тархалт их байна.
Тухайлбал, дэлхий даяар 10-19 насны 7 хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй байна. Мөн таван хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд ямар нэг сэтгэцийн эмгэгт нэрвэгддэг ба насанд хүрэгчдийн таван хувь нь сэтгэл гутралтай талаар ДЭМБ-аас мэдээлжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан