Цагаан хоолтнууд махан хоолтнуудаас илүү сэтгэл гутрал, сэтгэцийн хямрал зэрэг эмгэгт хялбархан нэрвэгддэг болохыг Японы сүүлийн үеийн нэгэн судалгаанд харуулжээ. Судлаачид махны хэрэглээ болон сэтгэцийн эрүүл мэндийн талаархи 20 баримтат нийтлэлийг судалсны дүнд цагаан хоолтнууд сэтгэцийн эмгэгтэй холбоотой болохыг олж тогтоосон тухай Японы Business insider сайтад 10-р сарын 31-ний өдөр мэдээлжээ. Нэгэн судлаач: “Та хоолны дэглэм барьж байгаа аз жаргалтай хүнийг харж байсан уу? Үнэндээ маш цөөхөн л байдаг байх.” гэжээ. Гэсэн хэдий ч энэхүү судалгааны үр дүн маргаан дагуулсаар байна. Цагаан хоол хэрэглэхээс болж хоол тэжээлийн дутагдалд орох магадлалтай ч сэтгэлийн хямрал нь “мах хэрэглэхгүй байх"-аас өмнө үүссэн байж болзошгүй юм.