Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс дараах шатлалын эмнэлэгт хандахын тулд 13А маягт авдгийг болиулж буй тухай яриа гарсаар удаж буй. Тэгвэл энэ сарын 30-наас уг ажлыг туршихаар болсон бөгөөд туршилт амжилттай болбол цахимд шилжүүлж гэнэ.
Үүнтэй холбогдол бүхий ажлыг ЭМЯ-ны зүгээс E-Health, E-Hospital программуудад 13А маягтыг цахимаар солилцоход шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг хөгжүүлж дууссан байна.
Мөн 2021 онд 13А маягтыг бүрэн цахимжуулах сервисийг бэлэн болгосон бөгөөд Төрийн захиргааны төв байгууллагаас нэгдсэн платформоор явах учраас хүлээгдэж байгаа юм байна.