Эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхэлнэ



Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа эмнэлгийн листийг энэ сарын 17-ноос цахимаар өгч эхлэх талаар мэдээлэв. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгох шийдвэр гаргасан байна.
Энэ хүрээнд E-Health системийг хөгжүүлж, ашиглалтад оруулжээ. Ингэснээр хоёр, гуравдугаар шатлалын нийт 47 эмнэлэг /аймаг, дүүргийн, клиник/ болон Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд нэгдүгээр сарын 17-ноос эхлэн эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхэлнэ. Сумдын болон зарим хороодын өрхийн эмнэлэгт /доорх жагсаалтад цэнхрээр тэмдэглэсэн/ E-Health системийг шат дараатай нэвтрүүлнэ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан