ЭМД-аар хөнгөлөлт эдлэх иргэд хурууны хээгээр үйлчлүүлнэ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгалын үйлчилгээг технологид суурилсан хялбар шийдлээр хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай иргэд, олон нийтэд хүргэхээр бүх байгууллага хурууны хээгээр үйлчлүүлдэг болж байгаа аж.
Тодруулбал, хурууны хээ уншуулах програмыг эрүүл мэндийн салбарт шинээр нэвтрүүлж, улсын хэмжээнд аймаг, дүүргийн эмнэлгийг цахимжуулах ажил хийж байгаа юм байна.
Иргэд, даатгуулагчид эрүүл мэндийн байгууллагуур үйлчлүүлэхдээ эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан тохиолдол бүрийн тэмдэглэл, үзлэг, оношлогоо эмичлгээний түүх цахим хэлбэрээр хадгалагдах давуу талтай аж.
Мөн богино болон урт хугацаанд ууж, хэрэглэсэн эмийн бүртгэл болон таны эрүүл мэндтэй холбоотой бүх төрлийн мэдээллийн сан үүсч дараа, дараагийн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд тухайн иргэнд хүндрэл учруулахгүй хялбар болно гэдгийг ЭМДЕГ-аас мэдээллээ.
Эрүүл мэндийн байгууллагууд хурууны хээгээр үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байдал хангалтгүй байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар тодруулахад:
-Эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ авч байгаа л бол хурууны хээгээр үйлчилгээ авч буй иргэн болон даатгуулагч зайлшгүй баталгаажуулах шаардлагатай. Хэрхэн баталгаажуулах талаар болон программ хангамжийн мэдээлэл манай цахим хуудаст байгаа. Тэгэхээр энэ талаар мэдээллийг хүссэн иргэд цахим хуудаст хандаж авах боломжтой. Хурууны хээгээр үйлчлэх шийдвэрийг гаргасан учир нь хүний өмнөөс үйлчилгээ авах тохиолдол их гардаг байсантай холбоотой. Тиймээс хяналтын функцуудыг нэвтрүүлж байгаа. Мөн зарим иргэний хурууны хээ таарахгүй зөрөх тохиолдол бий. Энэ тохиолдолд тодорхой маягтыг бүрдүүлж, мэдээллээ илгээснээр ЭМДЕГ-аас хяналт тавьж даатгалыг олгох зохицуулалт хийж ажиллаж байгаа гэсэн юм.
Үүнээс гадна эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэхэд стандарт, шаардлага хангаагүй болон үндэслэлгүй санхүүжилт авахыг эрүүл мэндийн байгууллагын үйлдлийг таслан зогсоож чадна гэж үзжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан