Хүн дээр туршсан коронавирусний эсрэг вакцин НАЙДВАР төрүүлж байна

АНУ-ын биотехнологийн “Moderna” компани шинэ төрлийн коронавирусний эсрэг вакцины эмнэлзүйн туршилт амжилттай болсон тухай мэдээлжээ.
Туршилтад оролцсон сайн дурынхныг хэд хэдэн бүлэгт хувааж, янз бүрийн тунгаар вакцин хийжээ. Хамгийн баг тунгаар вакцин хийлгэсэн хүмүүст КОВИД-19 халдвар авч, эдгэрсэн хүмүүст үүссэнтэй ижил хэмжээний эсрэг биет үүссэн байна. Харин их тунгаар вакцин хийлгэсэн оролцогчдод эдгэрсэн өвчтөнүүдээс илүү хэмжээний эсрэг биет үүссэн байна. Эл вакцины эмнэлзүйн туршилт өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд Сиэтл хотын судалгааны төвд эхэлсэн билээ. Туршилтыг “Moderna” компани АНУ-ын эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн хамтаар явуулсан бөгөөд нийт 45 хүн оролцжээ. “Moderna” баг ирэх долоодугаар сард вакцины гуравдугаар шатны туршилтыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд туршилт амжилттай болбол лиценз авахаар зэхэж байна гэж тус компанийн тэргүүн Стефан Бансел ярьжээ.
“Moderna” компаниас гадна АНУ-д “Inovio Pharmaceuticals”, “Pfizer” зэрэг компаниуд коронавирусний эсрэг вакцин гаргаж авахаар ажиллаж байна. Үүний сацуу “Johnson & Johnson” компани ирэх есдүгээр сард өөрийн вакцины туршилтыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, тус улсад 1.54 сая хүн халдвар авснаас 289 мянган хүн эдгэрч, 90684 хүн нас баржээ.
https://zindaa.mn/38n3скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан