БНХАУ руу зорчиж байгаа иргэд 35,000 төгрөгөөр шинжилгээ өгнө



БНХАУ-руу өдөрт 300-аас илүүгүй Монгол иргэн зорчих зохицуулалттай. Аймаг орон нутгаас хилээр нэвтрэх иргэд Улаанбаатарт пи си ар шинжилгээ өгч байгаа бол Замын-Үүдийн иргэд орон нутагтаа өгч байна. ХСҮТ хоногтоо 300-400 хүний шинжилгээг тогтмол авч байгаа бол орон нутагт 100-200 иргэн шинжилгээ өгч байгаа гэсэн тооцоолол гарчээ.
Нэгдүгээр сарын 1-7-ны өдрийн хооронд хоногт дунджаар 370 пи си ар шинжилгээ хийгддэг байсан бол боомтын зорчих хөдөлгөөнийг нээсний дагуу нэгдүгээр сарын 8-ны өдрөөс хойш хоногт дунджаар 430 пи си ар шинжилгээ хийгдэж байна. ХСҮТ-д нэгдүгээр сарын 13-ны өдөр хүртэл 647 шинжилгээ хийгдсэн. Өмнө нь буюу энэ сарын 1-7-ны өдрийн хооронд өдөрт ердөө 38 пи си ар шинжилгээ л хийгдэж байсан юм.
Шинжилгээг 35,000 төгрөгөөр өгөх бөгөөд 8-9 цагийн дараа хариу нь гарах аж.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан