ХӨСҮТ аравдугаар сарын 2, 3-нд буюу энэ амралтын өдрүүдээр, сайн дурын шийдвэрт үндэслэсэн коронавируст халдвар илрүүлэх PCR шинжилгээ авахгүй.
Гэхдээ гадаадын орон руу зорчих шаардлагатай хүмүүсийн PCR шинжилгээг цагийн хуваарь таслалгүй авч байгаа аж. УОК-ын хуралдаанаар, гадаад руу явах иргэдээс нисэхээс нь 24-48 цагийн өмнө PCR шинжилгээг үнэ төлбөргүй авч байхаар болсон.