БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт 2019 оны 11 сарын 12-24-ний өдрийн хооронд тус улсын 4 иргэн тарваган тахал өвчнөөр өвчилсөн бөгөөд тэдгээр иргэдийг хавьтлуудын хамт бүрэн хяналтад авч, эмчлэн цаашид тархах эрсдэлийг бүрэн зогсоосон талаар БНХАУ-ын Гаалийн газрын Эрүүл мэндийн хорио цээрийн хяналтын хэлтэс, Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлжээ.
БНХАУ-ын хил дагуух орон нутагт тус төвөөс хийсэн тандалт судалгаагаар тарваган тахлын байгалийн голомт одоогоор намжмал байдалтай байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хил залгаа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон хилийн нэвтрэх цэгийн бэлэн байдлыг хангуулж, халдвар тархахаас сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллаж байна.
Монгол улсын иргэд гадаадад зорчих тохиолдолд тухайн улс оронд тархаж буй мал, амьтнаас хүнд халдварлах өвчлөлийн мэдээллийг судалж, шаардлагатай тохиолдолд ЗӨСҮТ-өөс /Утас: 70282853/ урьдчилан сэргийлэх зөвлөмжийг авч байхыг анхаарна уу.
Эх сурвалж: ЗӨСҮТ