Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногийн хугацаанд БАЯНЗҮРХ дүүргийн өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд,
- 2021 оны 2 дугаар сарын 8,9,10-ны өдөр БАЯНЗҮРХ дүүргийн бүх төрийн алба хаагчийг шинжилгээнд хамруулсан.
- 2021 оны 2 дугаар сарын 11,12,13-ны өдөр "НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ" арга хэмжээний хүрээнд батлагдсан тохиолдол бүртгэгдсэн хороодын эрсдэл өндөртэй байршлуудыг блоклогюн иргэдээс шинжилгээ авсан.
- 2021 оны 2 дугаар сарын 14, 15, 16 -ны өдрүүдэд үйл ажиллагаагаа явуулж эхлэх худалдаа үйлчилгээний байгууллагуудын ажилтнууд болон зайлшгүй шинжилгээ өгөх шаардлагатай иргэдийн 5 цэгт баг гаргаж шинжилгээнд хамруулсан.
Харин өнөөдрөөс эхлэн зөвхөн 84, 69-р сургууль дээр буяны ажил, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах, гэнэтийн тохиолдлоор орон нутаг зорчих гэх мэт зайлшгүй шалтгаантай иргэдээс шинжилгээ авч байна. Тиймээс гэр бүлийн гишүүд нь шинжилгээнд хамрагдаагүй, шинжилгээ өгөх зайлшгүй шаардлагатай иргэд 84, 69-р сургуулийн цэгүүдэд очин шинжилгээнд хамрагдахыг БЗД-ийн Онцгой комиссоос мэдээлж байна. Хэрвээ гэр бүлийн нэг гишүүн нь дээрх арга хэмжээнүүдэд хамрагдаж шинжилгээ өгсөн бол ТА шинжилгээний өгөх шаардлагагүй байна. Тухайн хүний шинжилгээний хариуг үзүүлээд, эмнэлгийн үйлчилгээ болон бусад үйлчилгээг саадгүй авах боломжтой аж.