МАргаашнаас эхлэн нийслэлийн 11 цэгт COVID-19-ийн шинжилгээг иргэд үнэ төлбөргүй өгч болно.
"Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ аймагт коронавирус илэрсэн иргэдтэй холбоотой хавьтлын тоо 2700 орчим байгаа. Өнөөдрийн байдлаар 2000 орчим шинжилгээ хийсэн. Улаанбаатарт байгуулсан 11 цэгт өнөөдөр 400 гаруй хүнээс шинжилгээ авсан. Ингэхдээ түргэвчилсэн антиген, PCR гэсэн хоёр төрлийн шинжилгээ авч, баталгаажуулж байгаа.
Сэлэнгэ аймагт шинжилгээ авах хоёр цэгийг өнөөдрөөс байгуулж, 200 гаруй хүнээс шинжилгээ авсан. Дархан-Уул аймагт мөн шинжилгээ авах ажиллагаа эхлээд явж байна. Сайн дураар хамрагдах хүмүүс даваа гаргаас үнэ төлбөргүй шинжилгээ өгч болно.
Одоохондоо зөвхөн хавьтал болсон хүмүүс өгнө. Бүх аймаг болон нийслэлийн дүүргийн лавлагаа шатлалын эмнэлгүүдээр түргэвчилсэн оношлуурууд тараагдсан. Эдгээр эмнэлэг шаардлагатай иргэдэд шинжилгээ хийнэ" хэмээн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан УОК-ийн өнөөдрийн хэвлэлийн хурлаар мэдээллээ.