​Ц.Чинбаяр: Вакцин андуурч хийсэн иргэд сүрьегээр ч, галзуу өвчнөөр ч өвчлөх эрсдэл багатайг тогтоосон



Халдварт өвчин судлалын төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн долоо хоногт ЭМ-ийн сайд С.Чинзориг есөн иргэнд галзуугийн вакцин хийх гэж байгаад сүрьеэгийн вакциныг 30 дахин нэмэгдүүлэн андуурч хийсэн гэдгийг мэдээлсэн. Тэгвэл тус иргэдийг өчигдөр ХӨСҮТ-д авчирсан байна.
Тэдний биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр Нэгдүгээр сарын 9-ний 20:00 цагийн орчимд Сүхбаатар аймгаас долоон иргэнийг хүлээн авсан. Долоон иргэний хувьд тарилга андуурч хийсэнтэй холбоотойгоор шинээр үүссэн өвчлөл байхгүй байна. Энэхүү долоон иргэний гурав нь хуучин архаг суурь өвчтэй байсан. Гэхдээ архаг суурь өвчний байдал нь өмнө байсан түвшиндээ байна. Мөн долоон иргэнд тарилга хийсэн хэсэг газарт улайсан, үрэвслийн шинж тэмдэгтэй байгаа бол хоёр иргэний тарилга хийсэн газраас шүүс гарч, илүү үрэвслийн процесс явагдаж байна. Одоогийн байдлаар хийсэн үзлэг шинжилгээгээр ямар нэг хүнд, хүндэвтэр гэж үнэлэх нөхцөл үүсээгүй байна.  
Түүнчлэн, галзуу өвчнөөс сэргийлэх тарилга хийх ёстой ч хийгээгүй гэдэг дээр эрсдэлийг үнэлсэн. Энэхүү үнэлгээгээр галзуу өвчнөөр өвчлөх эрсдэлгүй гэдгийг тогтоосон. Тиймээс дахин галзуу өвчнөөс сэргийлэх вакциныг хийх шаардлагагүй гэж үзэж байна. Харин сүрьеэ өвчний хувьд харьцангуйгаар тарилга андуурагдаж хийсэн тохиолдолд түгээмэл сүрьеэгийн хүнд хэлбэрийн өвчлөлөөр өвдөх эрсдэл маш бага. Голдуу хэсэг газрын улайлт үрэвсэл бий болдог гэсэн судалгаа бий” хэмээлээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан