Ц.Чинбаяр: Өвчтөнүүдээ эмчилж, үр дүнг нь харж байж харина аа


Монгол Улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирснээр 15 тохиолдол батлагдаад байгаа. Үүнээс хоёрыг нь ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр ахлагчтай сувилагч, асрагчаас бүрдсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй баг бүрэн тусгаарлагдан эмчилж байгаа юм. Улмаар хоёр өвчтөнг бүрэн эдгээн эмнэлгээс гаргаад байгаа билээ.
Уг баг бүрэлдэхүүний талаар УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нээлтийн үеэр онцлон талархаж байгаагаа илэрхийлсэн байдаг. Мөн Ц.Чинбаяр эмчтэй утсаар ярьсан тухайгаа хэлсэн юм. 
УИХ-ын даргын зүгээс Ц.Чинбаяр эмчид “Та нэг хариад, амсхийгээд ирэхгүй юм уу” гэхэд  Ц.Чинбаяр эмч хариуд нь “Өвчтөнүүдээ эмчилж, үр дүнг нь харж байж харина аа. Ар гэрээсээ зөвшөөрөл авсан. Би яах вэ, улс орны маань санхүү ямар байгаа бол? Эм, эмнэлгийн хүрэлцээ, хангамжид анхаараарай. Манай Сайд биднийг бүх талаар дэмжин тусалж, шаардлагатай бүхий л нөхцөлийг хангахын төлөө ажиллаж байгаа шүү” гэжээ. 
Улс үндэстнийхээ аюулгүй байдал, иргэдийнхээ эрүүл энхийн манаанд найдвартай зогсож буй эмч, мэргэжилтнүүд Д.Нямхүү захиралтай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олонд нийт уншигчдынхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж байна. 
Б.Аз
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан