Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд тавих хяналтыг сайжруулна

Нийслэлийн Эрүүл мэндийн газар “Сүрьеэгийн тусламж, үйлчилгээг үнэлэх арга барилд сургах нь” сэдэвт сургалтыг Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд зохион байгууллаа. 

Сургалтаар “Дэмжлэгт хяналт хийх тухай, хяналтын үр дүнг тооцох”, “Сүрьеэгийн удирдлага, зохион байгуулалтыг хяналтын хуудсаар үнэлэх”, “Сүрьеэгийн өвчлөлийн бүртгэл, хавьтал судлал, тархвар зүйн судлагаа хийх арга, аргачлал”, “Өдөр тутмын эм уултыг хяналтын хуудсаар үнэлэх, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг судлах” талаар мэдээлэл хийв.

Оролцогсод сүрьеэгийн үйл ажиллагааг үнэлэх, үр дүнг тооцох аргад суралцсан төдийгүй 2019 онд сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах хүрээнд шинээр хэрэгжүүлж эхэлж буй сайн туршлагаасаа хуваалцсан юм. Сургалтын үр дүнд сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд тавих хяналт сайжрах чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Сургалтад Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч дарга, чанарын албаны дарга, сүрьеэгийн зохицуулагч дархлаажуулалт хариуцсан тархвар судлаач нарын төлөөлөл бүхий нийт 25 хүн оролцсон юм.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан