Хүүхдэд товчин зайтай чихэр, тоглоом өгөхгүй байхыг анхаарууллаа


Шинэ жилийн баярыг тохиолдуулан хүүхдийн төрөл бүрийн бэлэгнүүд худалдаалагдаж байна. Бэлгэнд ихэвчлэн чихэр амттан, тоглоом хийдэг ба тоглоомонд хийдэг товчин зайг хүүхдүүд залгах эрсдэлтэй байгааг ЭХЭМҮТ-өөс анхаарууллаа.
Тодруулбал, ЭХЭМҮТ-өөс
"Эцэг, эхчүүдийн анхааралд! Хүүхдийн шинэ жилийн бэлгэн дотор товчин зайтай чихэр, тоглоом ихээр худалдаалагдаж, хүүхэд эрүүл мэндээрээ хохирох эрсдэл их байна. Иймээс ийм төрлийн бэлгийг хүүхэддээ битгий бэлэглээрэй. Чихэргүй шинэ жил хийцгээе." хэмээн уриалжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан