Соронзтой тоглоомоор хүүхдээ бүү тоглуулаарай

Энэ соронзтой тоглоомыг хүүхэддээ тоглуулахгүй байхыг нэгэн ээж зөвлөсөн байна. Зурган дээрх хүүгийн гэдсэнд 14 ширхэг соронз байсан бөгөөд хагалгаанд орон авахуулжээ. Бүгд энэ тоглоомны соронз. Жижиг болохоор залгичихаж. 
Манайд ч гэсэн энэ соронзон тоглоом түгээмэл байдаг. Тийм болохоор ийм тоглоом гэрт тань байвал шалгаад үзээрэй. Саяхан энэ тоглоомны соронзыг залгисан хүү эх нялхас дээр хагалгаанд орсон гэж уншиж байсан. Аливаа зүйлд сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй шүү.
Шинэ жилийн бэлгэнд чанаргүй соронзон тоглоом битгий авч өгөөрэй. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан